Польш улс Беларустай залгаа хил дагуу хаалт босгож эхэлжээ.
Төлөвлөгөө ёсоор, хилийн хаалт 186 км үргэлжлэх бөгөөд нийт 1.6 тэрбум злот буюу 400 сая ам.доллар зарцуулах гэнэ. Энэ нь тус улсын хил хамгааллын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй төсөл болж байна гэж Польшийн хил хамгаалах газар мэдээлжээ.
Өнгөрсөн намар Польш, Беларусийн хил дээр олон мянган дүрвэгч цугларч, дүрвэгсдийн хуаран бий болсон нь Минск, Варшавын харилцааг хурцатгахад хүргэсэн билээ.
Варшав Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког үүссэн нөхцөл байдалд буруутгасан бол Беларусийн зүгээс барууны улс орнуудыг хариу буруутгасан юм.
Сэтгэгдэл ( 0 )