ОХУ-ын Төрийн Думаас бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгтнүүдэд бүх насаар нь хорих ял оноох хууль баталсныг Холбооны зөвлөлөөс энэ сарын 26-нд дэмжлээ. Энэ хууль насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийг давтан үйлдсэн этгээд болон 2 болон олон хүүхэд хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон гэмт хэрэгтнүүдэд үйлчлэх юм.
Энэ талаар ОХУ-ын ДХЯ-ны ажилтан асан Михаил Игнатов сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Ийм хатуу шийтгэл оноох болсон нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, сүүлийн үед бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг эрс өссөн. Хоёрдугаарт, хэрэгтнүүд хохирогчдын амь насыг нь хөнөөдөг болсон. Хохирогч эцэг эх, багш, цагдаа нарт хэлчихвэл баригдаж, шоронд орно хэмээн эмээдэг нь гэмт хэрэгтний төрөлх зан. Гуравдугаарт, хэвлэл мэдээлэл энэ төрлийн гэмт хэрэгт анхаарал хандуулж, бичиж байгаа нь ард түмэнд хэрэгтнүүдийг үзэн ядах, хатуу шийтгэх нөхцөл болж өгсөн. Энэ хуулийг эрт батлах ёстой байсан юм” гэж тайлбарлалаа.
ОХУ-ын Костромад саяхан хоёр эр 5 настай охиныг хүчирхийлэн, хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Үүний дараа Оросын нэгэн шоронгийн хоригдол “Гэмт этгээдүүд аль ч хорих газарт очсон бай, бид бяцхан охины хариуг өгөх болно. Тэд үхтлээ зовно” гэж олон нийтийн сүлжээгээр зарласан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Манай шоронгийнхон ч тийм уриалга гаргаасай. Тэгвэл тэд хашрах байлгүй. Тэдэнд сайн сануулга өгөхгүй бол арай дэндүү байнаа. Хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг бүүр гаарлаа. Өдөр бүр л аймаар мэдээ гарахын.
манайх ч гэсэн энэ гэмт хэрэгт маш хатуу байх ёстой үр хүүхдээ ирээдүйгээ хайрлахгүй хүнийг хүн гэж үзэх хэрэггүй