“Орос, Монгол - найрамдлын нутаг дэвсгэр” онлайн наадамд урьж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль нь «Орос, Монгол хоёр улс — найрамдлын нутаг дэвсгэр» үндэсний соёлын олон улсын онлайн наадамд оролцохыг урьж байна!

Энэхүү наадам нь ОХУ, Монгол Улс болон бусад улсын боловсролын байгууллагуудын хооронд харилцан үйлчлэлийн өвөрмөц цахим платформыг бий болгох, үндэсний эв нэгдлийн үзэл санааг сурталчлах, олон орны оюутан сурагчдын дунд олон үндэстний соёлын харилцааг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.

Наадмын өдрүүд нь 2022 оны 2-р сарын 1-нээс 2022 оны 3-р сарын 11 хүртэл үргэлжилнэ.

Наадмын хэлбэр нь цахим (номинацид өрсөлдөхүйц бүтээлүүд видео бичлэгээр оролцоно).

Зохион байгуулагч нь видеог Facebook http://amp.gs/jmbyZ сошиал сүлжээн дэх «Орос, Монгол хоёр улс-Найрамдлын нутаг дэвсгэр» олон улсын онлайн наадам"-ын нээлттэй бүлэгт байршуулна.

Наадамд ОХУ, Монгол Улсын боловсролын байгууллагуудын 1-11 (1-12)-р ангийн сурагчид болон сонирхсон багш, эцэг эхчүүдийг оролцохыг урьж байна.

Наадмын уралдааны хөтөлбөр дараах төрлөөр явагдана:

 

  • үндэсний дуу;
  • үндэсний бүжиг;
  •  үндэсний хоол;
  •  үндэсний тоглоом, наадгай;
  • Үндэсний хувцас;
  • гар урлал;
  •  үндэсний өв соёл, зан үйл (ёслол заншил)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top