Донбасс дахь цэргийн ажиллагаа: ШУУРХАЙ МЭДЭЭЛЛҮҮД

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины салан тусгаарласан бүс нутаг болох Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаж, тушаал өгснөөр цэрэг хөдөлгөлөө. 

Өнөөдөр дэлхий нийтийн анхаарал Орос, Украины тийш чиглэж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна.

Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр (2022.02.24) Оросын ард түмэнд хандан "Нөхцөл байдал шийдэмгий, шуурхай алхам хийхийг шаардаж байна. Донбассын бүгд найрамдах ард улсууд Орос улсад хандан, тусламж хүслээ. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Дүрмийн 7-р хэсэг, 51-р заалтын дагуу, Холбооны хурлын дэмжиж, ДБНУ, ЛБНУ-тай байгуулсан гэрээний дагуу цэргийн тусгай ажиллагаа явуулах тухай шийдвэр гаргалаа. Орос улсад Украиныг эзлэх төлөвлөгөө байхгүй. Гэсэн хэдий ч Орос улс Украины зэвсэглэлийг зогсоохыг эрмэлзэж байна" гэсэн мэдэгдэл хийв.

Үүний дараа үйл явдал хэрхэн өрнөж байгааг шуурхай мэдээгээр хүргэж байна.

Жич: Мэдээлэл тогтмол инэчлэгдэж, шинэ мэдээлэл нэмэгдэж байгаа болно. 
 


ШИНЭ МЭДЭЭ

 

  • Украины зэвсэглэлийг зогсоох тусгай ажиллагаа үргэлжлэх хугацааг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тогтооно гэж Кремлийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлжээ.
  • Оросын иргэний ачаа тээврийн хоёр хөлөг онгоц Азовын тэнгист Украины Зэвсэгт хүчний пуужингийн цохилтод өртөв.
  • Франц улс НАТО-гийн тэлэлтийг зогсоох тухай НАТО, ОХУ-ын хэлэлцээрийг санаачлах ёстой гэж Францын ерөнхийлөгчид нэр дэвшигч Эрик Земмур мэдэгджээ.
  • НАТО Украины асуудлаар дээд хэмжээний цахим уулзалтыг  баасан гарагт зохион байгуулна.
     

 

ӨМНӨХ МЭДЭЭНҮҮД
 

  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Дээд Радад Бүх нийтийн дайчилгааны тухай хуулийн төсөл өргөн барьжээ.
  • НАТО эвслийн зүүн жигүүрт хуурай газар, агаар, тэнгисийн нэмэлт хүчийг төвлөрүүлж байна.
  • Украин ихэнх далайн боомтуудаа хаажээ.
  • ОХУ-ын арми Бровары хот дахь цэргийн хоёр ангид пуужингийн цохилт хийсний улмаас зургаан хүн амиа алдаж, 12 хүн шархдав. Одесст пуужингийн довтолгооны улмаас 18 цэрэг амь үрэгдэв.
  • Донецк, Луганскийн ардын цагдаа Оросын армийн галын дэмжлэгтэй сөрөг давшилтад орлоо гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.
  • Европын комисс ЕХ-ны орнуудад Украины дүрвэгсдийг хүлээн авахад тусална.Луганск Украины Зэвсэгт хүчний цэргийн 72 объектод цохилт өгсөн тухай мэдээлжээ.
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын ард иргэдэд дахин хандаж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Украинд халдах шийдвэрийг эсэргүүцэхийг уриалжээ.
  • Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Алексей Арестович Оросын армийн пуужингийн цохилтын улмаас Украины Зэвсэгт хүчний 40 гаруй цэрэг, 10 орчим энгийн иргэн амь үрэгджээ.
  • Украин улс тус улсын нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа эхлүүлсэн ОХУ-тай тогтоосон дипломат харилцаагаа таслах тухай шийдвэр гаргалаа гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
  • Украины Сумская мужийн Глухов хотод Украины Зэвсэгт хүчний хүнд шархадсан эхний зургаан дайчдыг хүргэжээ. Хотын хүүхдийн эмнэлэг яаралтай донорын цус авч байна.
  • Винницкая мужийн Тульчин хот, Бохан тосгон дахь цэргийн ангиуд Оросын зэвсэгт хүчний пуужингийн довтолгоонд өртжээ. Калиновка хотод зэвсгийн агуулахууд шатаж байна.
  • Херсонская мужид Украины цэргүүд Оросын түрэмгийлэгчидтэй ширүүн тулалдаж байна гэж Украинская правда мэдээлжээ.
  • Луганскт Оросын танкийн цуваа ЕАБХАБ-ын таних тэмдгээр халхавчлан орж иржээ. Украины хилчид Зэвсэгт хүчин, Үндэсний гвардийн алба хаагчидтай хамтран хамгаалалтад оржээ.
  • Украины дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын ахмад дайчдад зэвсэг олгохоор болжээ.
  • Европын комисс Оросын эсрэг авах багц хориг арга хэмжээг танилцуулна гэж ЕК-ын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгджээ. Энэхүү багц хориг нь Оросын эдийн засгийн стратегийн салбаруудыг онилохоос гадна Европын Холбоон дахь Оросын активуудыг царцааж, Оросын банкнуудын Европын санхүүгийн зах зээлд нэвтрэх гарцыг хаана гэж тэрбээр мэдэгджээ.
  • “Путины түрэмгийллийн хохирогчдын анхны мэдээллийг” Украины Дотоод хэргийн сайд Антон Геращенко хүргэв. Конотопский дүүрэгт автомашин буудлагад өртсөний улмаас нэг эмэгтэй хүүхдийн хамт шархдав. Одесс мужийн Подольск хотод зургаан хүн амиа алдаж, долоон хүн шархдаж, 19 хүн ор сураггүй болжээ. Донецкийн Мариуполь хотод нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархдав. Днепропетровск мужийн Кривой Рог хотын Ингулец голын гүүрийг бөмбөгджээ.
  • Украины Дотоод хэргийн яамны мэдээлснээр, Оросын хүчин Украины хилийн дөрвөн хэсгээр орж иржээ. Украины улсын хилээр нэвтрэхдээ эхлээд их буугаар галласны дараа цэргийн техник орж иржээ. Оросын танкууд Крымийн талаас хэрхэн Украины хилээр орж ирж байгаа дүрс бичлэгийг Украины хилчид харуулж байна.
     

 
  • Донецкийн ардын цагдан сэргийлэх Никаловевка дүүрэгт давшилт эхлүүлжээ. Украины цэргүүд ухарч байна.
  • Донецк бүслэлтэд орсон Украины цэргүүд сайн дураар зэвсгээ хураалгасан тохиолдолд хүмүүнлэгийн коридор гаргаж өгөхөд бэлэн гэж мэдэгджээ.
  • Луганскийн Счастье хот орчим Украины “Bayraktar” хоёр дроныг устгажээ.
  • Донецкийн “Азов” анги Мариуполь хотыг бүслэв.
  • Украин Турк улсад хандан Босфор, Дарданелл хоолойг хааж, Оросын цэргийн хөлөг онгоцнуудыг нэвтрүүлэхгүй байхыг хүсэв.
  • Донбасс дахь Украины нэгдсэн хүчний штабыг устгажээ. 
  • Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников Украины арми хамгаалалтад орж, дайсанд цөмрөх боломж олгохгүйн тулд бүхнийг хийж байна гэж мэдэгдэв.
  • Ukraine.segodnya.ua цахим хэвлэлд мэдээлснээр, оросууд Франковска нисэх онгоцны буудлыг бөмбөгдөж байна. Косово, Коломнагийн нисэх онгоцны буудлууд мөн галд автжээ. Аврагчдын мэдээлснээр, Хмельницкая мужид цэргийн ангийн шатах, тослох материалтай ачааны галт тэрэг шатжээ.
  • Днепропетровск мужийн Краснополье, Марганц хотууд дахь цэргийн зэвсгийн агуулах галд автсан байна. Винницкая мужийн Тульчин, Бохан дахь цэргийн ангиудад мөн гал асаж байна.
  • Луцкт телевизийн цамхаг дэлбэрэлтэд өртөв.
  • Киев мужид цэргийн анги нэгтгэл шатаж байна.
  • Оросууд Луганскийн Городище, Милово тосгодыг эзлэв.
  • Полтава хотод түгшүүрийн дохио ажиллаж байна.
  • Киев хотод үймээн үүсээд байна гэж тус хотын оршин суугч ярьжээ. Нийгмийн сүлжээ, албан ёсны мэдэгдэлд алинд нь итгэхийг нь ойлгохгүй байна гэв. Хотод ус, цахилгаан, интернет, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллаж байна. Хотод түгшүүрийн дохио хангинаж байна. Автомашинууд Киев хотын баруун болон өмнөд хэсгээр гарахаар цуварч байна.
  • Луганскийн бүгд найрамдах улсын цэргүүд Станица Луганская тосгон, Счастье хотыг хяналтдаа авчээ. Луганскийн цэргүүд давшилтаа өглөөний орон нутгийн цагаар 07.00 /УБ цагаар 13.00/ эхэлжээ.
  • Счастье хот орчим Украины цэргүүд Оросын хоёр танк, хэд хэдэн ачааны машин устгасан гэж Украины Зэвсэгт хүчин мэдээлжээ.
  • Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко цэргийн зөвлөлийн шуурхай хуралдаан зарлав.
  • Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулж байна.
  • Украины мэдээллийн гол гол эх сурвалжууд цахим халдлагад өртөж байна.
     
  • В.Зеленский өрнөдийнхөнд хандаж, агаарын орон зайгаа хаахыг уриалжээ.
     
  • Украины Зэвсэгт хүчин Оросын таван онгоц, нэг нисдэг тэрэг сөнөөсөн тухай мэдээлэв. Энэхүү мэдээллийг Оросын Зэвсэгт хүчин үгүйсгэж байна.
  • Украины Зэвсэгт хүчний агаарын баазын дэд бүтцийг ашиглалтаас гаргасан тухай ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.
  • Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг дарсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.
     
  • Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Засгийн газрын “Cobra” онцгой комиссын хуралдаан зарлав.
     
  • Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралдаан зарлажээ.
  • Байден Зеленскийтэй утсаар ярьж, Их-7 бүлгийн уулзалтыг зохион байгуулахаа мэдэгдэв.
     
  • ЕХ иргэний агаарын тээврийн компаниудад хандан Украины дээгүүр болон ойр нислэг үйлдэхгүй байхыг уриалав.
  • Украины хоёр дахь том хот болох Харьковын захирагч оршин суугчдаа гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.
  • CNN: Беларусийн танкууд Украины хилээр орж ирэв.
     
  • Киевийн метронд үнэгүй оруулж байна.
     
  • ЕХ-ны удирдагчид: Кремльд хариуцлага хүлээлгэнэ.
     
  • Украины Зэвсэгт хүчин Оросын десант Одесст буусныг үгүйсгэв. Агаарын цохилтоос хамгаалж байна.
     
  • Украины Үндэсний гвардийн штаб, зэвсгийн агуулах галд автжээ.
     
  • Луганскт газар нутгийг чөлөөлөх ажиллагаа эхэллээ. 
     
  • Украины Зэвсэгт хүчний жанжин штаб ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины цэргийн объектууд болон нисэх онгоцны буудлуудад цохилт өгч байна гэж мэдээлжээ.
     
  • Украины Хил хамгаалах алба ОХУ-ын цэрэг, техник Беларустай залгаа хилээр орж ирж байгаа тухай мэдээлэв.
     
  • Их Британи иргэддээ хандан, Украинаас яаралтай гарахыг уриалав.
     
  • НАТО шуурхай хуралдаан зарлалаа. 
     
  • Москвагийн Хөрөнгийн бирж арилжаагаа түр зогсоов. Ази, АНУ-ын Хөрөнгийн биржүүд дээр хувьцааны үнэ унав.
     
  • Донецкт галын шугамд их бууны дуу тасрахгүй байна.
     
  • Луганскт бүх нийтийг хамарсан нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхэлжээ.
  • Киев хотод иргэний хамгааллын дохиолол дуугарч байна.
     
  • Донецкт галын бүх шугамд байлдан өрнөж байна гэж Донецкийн ардын цагдаагийн газрын төлөөлөгч Эдуард Басурин мэдэгдээд, Украины цэргүүдэд зэвсгээ хаяхыг уриалав.
     
  • Оросын цэргүүд Украины баруун өмнөдийн Одесс хотод оржээ.
     
  • Молдав Киев дэх элчин сайдын яамны ажилтнуудаа нүүлгэн шилжүүлж байна. 
     
  • Франц улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Николя де Ривьер НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр ОХУ-д хандан, ямар ч нөхцөл байдалд хүмүүнлэгийн эрх зүйг баримтлахыг уриалав.
     
  • Доналд Трамп Донбасс дахь Оросын цэргийн ажиллагааг “маш гунигтай үйл явдал” гэв.
     
  • Европын комиссын тэргүүн Донбасс дахь Оросын цэргийн ажиллагааг буруутгав.
     
  • В.Путин Оросын эсрэг чиглэсэн аливаа түрэмгийллийг бут ниргэнэ гэж мэдэгдэв.
     


 

  • Украины Гадаад хэргийн яам дэлхий дахинд хандаж, Оросын цэргийн ажиллагааны хариуд шуурхай арга хэмжээ авахыг уриалж, Оросын эсрэг олон улсын төлбөр тооцооны SWIFT системээс хасах хүртэл хатуу хориг арга хэмжээ авах, Оросыг бүх талаар нь тусгаарлах, Украинд зэвсэг, техник нийлүүлэх, санхүү болон хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхийг уриалав.
  • Киевийн Васильковская гудамжинд дэлбэрэлт болж, гурван орон сууцны барилга өртөв.
     
  • ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины хотуудад их бууны болон агаарын цохилт өгөөгүй. Цэргийн дэд бүтцэд өндөр нарийвчлалтай цохилт өгч байна гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
     
  • АНУ, холбоотнуудын хамтаар ОХУ-ын эсрэг бүрэн хэмжээний хориг арга хэмжээ авна гэж Цагаан ордны тэргүүн Жо Байден мэдэгдэв.
     
  • БНХАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч талуудад хандан, хүлээцтэй хандахыг уриалав.
     
  • НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украин руу балмад халдлага хийж, энгийн иргэдийн амь насыг эрсдэлд оруулж байна гэж буруутгажээ.
     
  • Крымийн хойд хэсэгт бүх сургуулиудыг энэ долоо хоногийг дуустал хаав.
     
  • Киевийн ойролцоох Борисполь нисэх онгоцны буудал орчимд дэлбэрэлт болж байна.
     
  • БНХАУ Украины тойрсон асуудлыг энхийн замаар шийдэх хаалга одоогоор хаагдаагүй байна гэж мэдэгдэв. 
     
  • Австралийн Ерөнхий сайд Хятад улсад хандан, ОХУ Луганск, Донецкийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрснийг буруутгахыг уриалав.
     
  • Норвеги улс Оросоос цэргийн ажиллагаа явуулах тухай шийдвэрээ эргэн харж, цэргээ татахыг уриалжээ.
     
  • CNN агентлаг Украины Харьков, Одесс, Краматорск, Бердянск хотод дэлбэрэлтийн чимээ гарч байгаа тухай мэдээллээ. 
     
  • НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Украины асуудлаар хуралдав.
     
  • НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш хурлын эхэнд Путиныг дайралтаа зогсоож, энх тайван байдлыг сахихыг уриаллаа.
     
  • Украины Донбасс цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэнтэй холбогдуулан ОХУ Украин, Беларустай залгаа хилийн дээрх агаарын орон зайг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаалаа.
     
  • Украины Ерөнхийлөгч В.Зеленский ард иргэддээ хандан, тайван байж, гэрээсээ гарахгүй байхыг уриалав.
     
  • Украин Туркт хандан, хүнд хэцүү цагт дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.
     
  • АНУ Украины асуудлаар НҮБ-д тогтоолын төсөл өргөн барина.
     
  • Brent маркийн газрын тосны үнэ 102 ам.доллар болж, өсөв.
     
  • “Turkish Airlines” Украин руу хийх бүх нислэгээ цуцаллаа. 
     
  • В.Зеленский Украины Аюулгүй зөвлөлийг шуурхай хуралдуулж, тус улсад дайны байдал зарлав.

 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.95.234) 2022 оны 02 сарын 27

Орос ч тэр, украйн ч тэр, европ ч тэр эрх ашгаа олон хүний амиар хамгаалж бна. Манайх харин хэдэн луйварчдын хөлд нь үрэгдээд дуусах нь. Энэ бол түүхэн ГУТАМШИГ Дайнаас суралцаж дотоод эрх ашгаа луйварчдаас хамгаалая.

1  |  0
зол(202.179.27.3) 2022 оны 02 сарын 27

Монголд дайн самуун боллоо гэхэд толгой хоргодох газар ч байхгүй метро ч байхгүй

3  |  0
Зочин(103.229.120.190) 2022 оны 02 сарын 25

Америк Барууныхан гэж далдагнаж яваад украйн улсыг тоглоомын , дайны холд үрчихэв.Жүжигчин хүн улс орноо жүжгийн нэг үзэгдлийн сэтгэл хөөрлийн балгаар улс орондоо гай тарих гэж.Хөрштэйгээ аль болох эвтэй найртай байх хэрэгтэй дээ.50 сая хүнтэй украйн яаж байна .Манайхан зүгээр л өөрийгөө хөгжүүл , улсаа хөгжүүл эвтэй найртай байх нь чухал

12  |  0
Их мэдэгч(202.126.89.243) 2022 оны 02 сарын 25

Орос улс үндэстнээ аврахын тулд угаасаа эннээс өөр сонголт үлдсэнгүй. Украйн нато д элсчихвэл америк их Британи 2 өлхөн оросд цөмийн бөмбөг хаячихна ш дээ. Орос эзлэгдвэл манайхыг яаж хятадтай хувааж идэхээ л ярина шд. Өөрөөр хэлбэл америк оросын баруун хамгаалалтыг өөртөө урвуулж бна. Хятад яагаад манайхруу дайрахгүй байгаа нь оросын зүүн хязгаарын хамгаалалт болохоор л халдаж чадахгүй байгаа юм. Орос дайрсан ч дайраагүй ч америк энэ дайныг эхлүүлэх л бсан. Украйны төрд барууны үзэл суртлыг баримталдаг ерөнхийлөгч гарсан болохоор угаасаа яваандаа украйн натод элсэх л байсан.

12  |  0
зочин (202.9.46.221) 2022 оны 02 сарын 25

Украйн улс хөрштэйгөө хэл амаа ололцох байсан юм..................хэтэрхий томроод дургуйг нь хүргээд , улаан цайм дайсагналцаад байв....

12  |  0
Зочин(202.179.25.51) 2022 оны 02 сарын 24

Энэ доод нөхөр тэнэг байх аа,өвөрлөгч чинь тусдаа биш Хятадынх шдээ,тэр том гүрний өөдөөс Монгол юу ч хийж чадахгүй,чам мэт нь л амаараа унгадаг бөлгөө

1  |  0
zochin(202.21.127.136) 2022 оны 02 сарын 24

Ene tusgai ajillagaa uvurmongolchuud mgldoo negdyaa bidend tuslaach gehed mgl ochij tuslaj bgaarai agaar neg bulguu

3  |  4
Эзэн(203.91.115.48) 2022 оны 02 сарын 25

Ер нь нээх олон хүн хохироохгүй хурдан дуусах байхаа энэ Дайн,барын өөдөөс батгана шүү дээ

6  |  0
р(66.181.161.70) 2022 оны 02 сарын 25

балмад оросын ялагдлаар дуусах болтугай украйнчууд орос цаашаа чанга ард түмэн

2  |  14
Зочин(202.126.88.140) 2022 оны 02 сарын 25

Оросын булаан эзлэгчид хариугаа удахгүй хүртэнээ\n

2  |  10
зочин(66.181.160.53) 2022 оны 02 сарын 25

НҮБ энх тайвныг сахиулах хүчнийг Украйнд оруулна\n\n\n

0  |  6
йыйыө(49.0.130.132) 2022 оны 02 сарын 25

Оросыг дэмжээд байгаа Монгол бүүмер аавууд аа. Орос цэргүүдэд хангалт хэрэгтэй.

4  |  2
Зочин(202.9.40.56) 2022 оны 02 сарын 25

Барууныхантай далдаганаж улс орноо самарч бгаа алиалагч одоо ард түмэндээ гай болж шороо үмхэж дээ

15  |  1
59-geh gard(66.181.190.182) 2022 оны 02 сарын 24

chi hudalaa bitgii buraad baigaarai ho. lugans bol ooroo zaralsan uls shuu.chi tiim hairtai yum bol tubad ochiod mongoltoi negdeh uu geed asuu garaa. chamaig bol salam zoduulaad irehiig chin medej bna.tuba bol tvreg heltei ard tvmen chi bid hoer heliig ni oilgohgui za. hudalaa eh oronch bolj bitgii jvjegleed bai . bid bol toviig sahij mongoliin tusgaar togtnoliin batalgaa bolson oros ulsiin esereg medegdel hiij bolohgui ee. oorsdoo bid odoo hyatadiin ediin zasagiin haraat kolonn oron bolchiod tenegteed ardchilsan aguu vzelt hvn bolj togloh hereg bhgui za.chinii naad ardchilalaas ilvv mongo

6  |  0
уншигч(59.153.114.184) 2022 оны 02 сарын 25

Мэдээгээ Засаарай Луганск бол Украйны газар нутаг юун чөлөөлөх Урианхай хязгаарыг дээрэмдэж Тува болгосон шиг аргаараа оросууд дайрч байна шүү

4  |  6
faak rusia(103.57.93.178) 2022 оны 02 сарын 25

oros busad ulsiin hugjih zamiig zaah esgui putin vheesei

0  |  10
EUROPE (64.119.24.67) 2022 оны 02 сарын 25

Оросыг шүтсэн социализмын үеийн хачин гичийнүүд олон юм аа дайн дуусан дуустал орос балмад зэрлэг архины орон байсаар л байх болно

3  |  11
zochin(66.181.161.46) 2022 оны 02 сарын 24

oros ch tgd yalj hdhgui onigoogoo chirehvii dee

1  |  0
Oros(202.21.109.48) 2022 оны 02 сарын 25

Xaxa xoxi zugeer bxad ni ix odood bsan. Americiin gar xol bolson xoshin shog ulsaa suirullee

8  |  4
БНМАУ(103.10.20.57) 2022 оны 02 сарын 24

​СЛАВА ЛЕНИНУ,СЛАВА СТАЛИНУ! GLORY TO LENIN ,STALIN!

4  |  5
АРД(64.119.16.98) 2022 оны 02 сарын 25

Өөрсдийгөө хичээ Эрээний хилийг хаахад л яаж амьдарч ядаж байгаа билээ. Өөрийнхөө толгойг авч явж чадахгүй байж хүний толгой дээрхийг ямар сайн харж байнаа...

15  |  0
x(202.179.21.252) 2022 оны 02 сарын 25

teneg zelinskii haa bsan ter holiin amerikii dagaj guigeed ingej bgaa uvgunii ugend yund itgesen yum boldoo beleehen irak,siriin jishee bna holij hutgaad orhiod l gardag

12  |  1
Зочин(103.212.118.208) 2022 оны 02 сарын 25

Тэнэг Зеленский улс орноо цустай хутгачихлаа

24  |  2
З(118.235.10.245) 2022 оны 02 сарын 25

Иймээс энэ урлаг спортынхон улс төрөөс хол явуулах хэрэгтэй. Чаддаг юмаа хийсэн дээр. Барууныхан туслах юм шиг горьдож том том ярьсаар газар нутгаа алдлаа. Дээр нь иргэдийн амь нас үрэгдэж эд хөрөнгө сүйрлээ дээ

26  |  1
Top