Загварын салбарын шилдгүүдийн төлөөлөл болсон загвар өмсөгч Ж.Энэрэл Италийн Милан хотод болж буй загварын 7 хоногт оролцож байна.
Дэлхийн нэртэй одод хуран чуулдаг энэхүү загварын 7 хоногт тэрээр "Emporio Armani" брэндийн шоунд оролцжээ. Үүнээс өмнө Английн Лондон хотноо болсон загварын 7 хоногт оролцсон түүний "Alexander McQueen" брэндтэй хамтран ажилласан зураг дэлхийн томоохон хотуудын сурталчилгааны самбарт байршаад байна.
Тэрээр "Alexander McQueen", "Emporio Armani", "Lacoste", "Chloe", "Dolce & Gabbana" зэрэг алдартай брэндүүдийн загварын шоунд алхаж байсан туршлагатай нэгэн.
Түүнтэй хамт загвар өмсөгч О.Ариунзул мөн Миланы загварын 7 хоногт оролцжээ. Түүний хувьд Германы алдартай "Textil Wirtsch" сэтгүүлийн нүүрийг чимсэн бөгөөд Хон Конгийн "ELLE" сэтгүүлд мөн зургаа авахуулсан байна.



Сэтгэгдэл ( 0 )