БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө засах оронд пүрэв гарагт 5.2 баллын хүчтэй газар хөдөлжээ.
Хятадын газар хөдлөлт судлалын төвийн мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар 21:41 цагт Хотан тойргийн Пишань хошуунд болжээ. Газар хөдлөлтийн голомт 10 км гүнд бүртгэгдсэн байна.
Байгалийн гамшгийн улмаас хүн амиа алдсан, гэмтэж бэртсэн тухай мэдээлэл ирээгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )