Нөхрөөсөө салсны дараа сэтгэл гутралд орсон жүжигчин Дэми Мур шинэ хайр дурлалын романс эхлүүлжээ. 59 настай Дэми 46 настай Хаммтай нууцаар болзож байсан бөгөөд тэдний харилцаа саяхан ил болсон байна.
Хаммын хувьд "Eleven Madison Park" ресторанд тогооч хийдэг бөгөөд олон цагаар ажилладаг ч Дэмитэй романтик оройн зоог барихад багагүй хугацаа зарцуулдаг хэмээн нэгэн эх сурвалж дурджээ.
Хосууд саяхан болж өнгөрсөн Парисын загварын долоо хоногт хамтдаа ирэх үедээ папарацичдын дуранд өртжээ. "Eleven Madison Park" ресторан дэлхийн шилдэг ресторанаар шалгарч, шүүмжлэгчдээс таван одтой үнэлгээ авч байсан бөгөөд 335 ам.долларын үнэтэй 12 төрлийн хоол цагаан хоол гаргадаг байна.
Сэтгэгдэл ( 0 )