Холливуудын нэрт жүжигчин Брюс Уиллис афази өвчнөөр оношлогдсон учраас олон жилийн турш үргэлжлүүлсэн карьераа орхих шаардлагатай болсныг түүний гэр бүлийнхэн пүрэв гарагт мэдэгдлээ.
Афази нь хүний ярих болон бичих, ойлгох чадварт нөлөөлдөг нэг төрлийн эмгэг бөгөөд ихэвчлэн цус харвах болон толгойдоо гэмтэл авснаас үүдэн үүсдэг байна. Брюс Уиллисийн хувьд кино зураг авалтын үеэр олон удаа гэмтэл авч байсан нь өвчин үүсэх шалтгаан болсон байж магадгүй хэмээн үзэж байгаа аж.
Энэ жил 67 нас хүрч байгаа Брюс 2004 онд "Tears of the sun" кинонд тоглох үедээ духандаа гэмтэл авсан бөгөөд тухайн киног бүтээж байсан "Revolution" студийг шүүхэд өгч байсан. Мөн "Hard Hard" киноны үеэр хэт чанга дуутай буугаар буудсаны улмаас сонсголынхоо гуравны хоёрыг алдсан байна.
Түүний экс эхнэр Дэми Мур болон одоогийн эхнэр, таван хүүхэд нь түүний эмчилгээнд анхаарал тавьж, асран хамгаалах болно гэдгээ өөрсдийн инстаграм хаягаар дамжуулан мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )