Сүйт бүсгүйн цэцэг авсан Гун Хю Жин энэ жил ХУРИМЛАНА гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 01

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Хён Бин болон Сон Еэ Жин нарын хурим өчигдөр (2022.03.31) болсон.

Хуримын торгон агшны нэг бол сүйт бүсгүйн цэцэг шидэх ёслол байдаг. Уг цэцгийг Сон Еэ Жиний сайн найз жүжигчин Гун Хю Жин авсан бөгөөд түүний хурим энэ жил болж магадгүй гэх мэдээлэл цацагдаад байна. 

Тэрээр дуучин Кевин О-той сүй тавьсан гэх бөгөөд уг мэдээллийг Sports Chosun сайт өнөөдөр мэдээллээ. Хосуудын харилцааг зөвхөн ойр дотнынхон нь л мэддэг байсан бөгөөд албан ёсоор гэр бүл болох гэж байгаа тухайгаа ойр тойрныхондоо хэлсэн байна. 

Кевин О-гийн хувьд Америкт төрсөн Солонгос гаралтай дуучин. 2015 онд Superstar K7 тэмцээнд түрүүлж олонд танигдсан билээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гэрлээ(172.90.229.225) 2022 оны 04 сарын 03

царайлаг юмаа

1  |  0
Top