ДОРНЫН ЗУРХАЙ: Өнөөдөр гэр, байшингийн суурь тавихад сайн

2022 оны 04 сарын 03

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САРЫН ЕСӨН УЛААН УЛААН НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.04.03, Ням гараг
  • Билгийн тооллын: 2
  • Үс засуулвал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.27-19.24
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Төмөр

Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top