"Зургаа дахь мэдрэхүй" киноны од 33 настай Хеили Жоэл Осмент хамтран гол дүр бүтээсэн жүжигчин Брюс Уиллисд хүндэтгэл үзүүлжээ.
Брюс Уиллис афази хэмээх өвчнөөр оношлогдон, Холливудээс зодог тайлж буйгаа мэдэгдээд байгаа бөгөөд Осмент түүний тухай "Тэр бараг л хагас зуун жил үргэлжилсэн онцгой карьераараа бидний бүх амьдралыг баялаг болгосон жинхэнэ домог. Би өөрөө мэдэрсэн болон бид бүхэн олон жилийн туршид үзэж таашаал авч чадахуйц дүрүүдийг бүтээсэн асар их хөдөлмөрт нь маш их талархаж байна. Би зүгээр л Брюс болон түүний гэр бүлийнхэн, тэднийг үргэлж тодорхойлж байдаг эр зориг, өөдрөг сэтгэлээр урагшилж буйг нь гүнээ хүндэтгэж, биширч явдгаа илэрхийлэхийг хүссэн юм" хэмээжээ.
Тэдний хамтран тоглосон "Зургаа дахь мэдрэхүй" кино 1999 онд хийгдсэн. Тус киноны найруулагч M.Night энэ долоо хоногийн эхээр мөн Брюс Уиллисд хүндэтгэл үзүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Гайхалтай жүжигчин маань ой санамжаа алдах өвчин туссан нь даан ч харамсалтай. Эрүүл энхийг хүсье.