С.Одонтуяа Унгарын парламентын сонгуульд ажиглагчаар оролцлоо

2022 оны 04 сарын 05

Унгар улсын Үндэсний Ассамблейн сонгууль 2022 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр боллоо. Энэхүү сонгуулиар Европын Аюулгүй байдал Хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын парламентын Ассамблей тус улсад 28 гишүүн орны 99 ажиглагчийг оролцуулснаас Монгол Улсыг төлөөлж УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ажиглагчаар оролцжээ.

ЕАБХАБ-ын Хамтын ажиллагааны түншээр Монгол Улс 2004 оны 12-р сард Азийн 5 дахь улс нь болон нэгджээ.  ЕАБХАБ нь олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг чухал байгууллага юм.

Сонгуулийн ажиглагчид хот болон орон нутгуудын санал хураах байруудаар явж санал хураалт, саналыг тоолох, үр дүнг нэгтгэх үйл ажиллагааг ажиглаж тусгай баталсан анкет асуулгыг бөглөж ажиглагчдын багийн ахлагчдаа хүлээлгэн өгөх чиглэлтэй ажиллажээ.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өөрийн пэйж хуудаснаа Унгарын Парламентын сонгуульд Орбан Викторын тэргүүлсэн нам үнэмлэхүй ялалт байгууллаа. Түүний энэ ялалтын гол хүчин зүйл нь ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛИЙГ ДЭМЖСЭН БОДЛОГЫН ЗОРИГТОЙ ШИЙДВЭРҮҮД байсан гэж нийтэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top