С.Одонтуяа: МАН-д эрх мэдэл дутлаа гэж үү!

2022 оны 12 сарын 01

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.01/ хуралдаан дээр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа гишүүн Архангай аймгийн ИТХ-тай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, үг хэллээ.


Тэрээр "Ерөнхий сайд Архангай аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэрийг үндэслэлгүйгээр үгүйсгэж байна. 2020 оны Нутгийн өөрийн удирдлагын байгууллага - ИТХ-ын сонгуулиар Архангай аймагт ИТХ-ын 39 мандатаас Ардчилсан нам 20 суудал, МАН 19 суудал авчээ. Ард түмэн Ардчилсан намыг олонх болгосон энэхүү сонголтыг МАН удаа дараа үгүйсгэн, улс төрийн тоглоом болгож байна. Энэ бол ардчилал ихээхэн гажуудаж, нутгийн өөрийн удирдлагын эрх мэдэлд халдаж байгаа хэрэг мөн.

Сүүлийн 6 жилийн туршид МАН УИХ болон аймгуудын орон нутгийн ИТХ-д үнэмлэхүй олонхи болж, эрх мэдлээр хахсан уу гэхээс дутаагүй байлтай. Монгол улсын Нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 56.5.1-д заасны дагуу ИТХурлын төлөөлөгч болон ИТХ дахь нам эвслийн бүлэг дангаараа эсвэл хамтарч энэ хуулийн 56.3,56.4-т заасан шаардлага хангасан хүнийг тухайн хуралд санал болгоно. 56.5.2-т Энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ гэж заасан. Гэтэл МАН-ын дарга, Ерөнхий сайдын зүгээс хуулийг үл тоомсорлон, ИТХ-ын шийдвэрийг үгүйсгэсээр ирснээс улбаалан Архангай аймгийн засаглал тогтворгүй, үр бүтээл муутай байсаар  байна.

Архангай аймгийн ИТХ-аас аймгийн Засаг даргад хуулийн заалт, шаардлагыг чанд баримтлан нэр дэвшүүлсэн В.Мөнхбатыг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  ямар ч хууль, эрх зүйн үндэслэлгүйгээр, зүгээр л томилохоос татгалзаж байгаа нь ардчилал ихээхэн гажуудаж, хуулийн засаглал алдуурсны нэгэн дохио юм. Гэтэл өвлийг угтсан нөхцөл байдлаас харахад Архангай аймгийн Цахир, Хангай, Тариат, Их-тамир зэрэг 10 сумдад зудын эрсдэл нүүрлэж байна. Өвөлжилт хүндрэх төлөв бодитоор үүсээд байхад Засаг даргагүй суугаа нь шийдвэргүй байдал үүсгэж, зуд дээр зовлон нэрмэх шинж орчихлоо.

Үүнд бэлтгэх, мөн цаг үеийн шинжтэй, аймаг орны хөгжлийн нэн тулгамдсан олон ажил, асуудал шийдлээ хүлээж байгаа. Гэтэл Ерөнхий Сайд нутгийн ард түмний сонголтыг үгүйсгэж, намчирхах үзлээр асуудалд хандан, богино зайн улс төрийн тоглолт явуулж байгаа нь ихээхэн уршиг дагуулах шинжтэй боллоо.

Эрхэм Ерөнхий сайд, МАН-ын дарга аа, Та нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг үгүйсгэж, орон нутгийн хэмжээний будлианд хутгалдаж үнэт цагаа барахын оронд хүчтэйгээр зарлаж, тунхагласан “Нүүрсний хулгай”, Нүүрсний хулгайчидтай хийх тэмцлээ” эцэст нь хүргэнэ үү? Нүүрсний хулгайг илрүүлэх дуулиант ажиллагаа сүүлдээ “хулгайлсан эсэх нь тодорхойгүй” гэх тайлбар луу орж байгааг ЗГХЭГ-ын даргын өчигдрийн мэдээлэл харууллаа. Янз бүрийн хулгай, луйврын талаар эрх баригчид анх сүртэйгээр зарлан тунхагладаг ч эцсийг үзэхгүй, тодорхой шийдэлгүй замхардаг байдал нүүрсний хулгай дээр давтагдах гээд байна.

МАН-ын сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрийг эрх зүйн шийдэл, хууль журам болгон батлах учиртай УИХ-ын чуулганд эрх баригчдын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүйгээс 10 гишүүнтэйгээр хуралдахад хүрч байгааг эрх баригч намын дарга Та анхаарахгүй бол УИХ зохих хэмжээнд ажиллахгүй нь ээ.

Газрын хууль гэх мэт амин чухал хууль хэлэлцэж байхад олонхын бүлгийн гишүүд яагаад хуралдаа суухгүй байгаа юм бэ? Яагаад Байнгын хороодын ирц хүрэхгүй, хуралдахгүй байгаа юм бэ?

Энэ мэт илүү чухал, үндэсний хэмжээний ач холбогдолтой асуудалд Ерөнхий сайд, намын даргын хувьд анхаармаар байна. Аймгийн хэмжээний будлианд хутгалдах нь илүү харагдаж байна. Алсын хараа 2050 гэх зэрэг хөтөлбөртөө тунхагласан нутгийн өөрийн удирдлагын хараат бус байдлыг хэрэгжүүлмээр байна. Ам ажлын зөрүү гаргамааргүй байна. Ардчилсан тогтолцооны амин сүнс болсон олонхын сонголтыг хүндэтгэмээр байна" гэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(103.9.90.130) 2022 оны 12 сарын 01

ene hulgaich odoo boli nuursnii hulgaig yariad ehluut shudraga tsarailj jujig toglood. humuusiin tarhi ugaah sanaatai chamd tarhia ugaalgahguishdee. uuruu l hulgai hiihee boli zahialgaar shantaaj tarhi ugaalt hiij jujiglehee boli

0  |  0
Zochin(66.181.161.97) 2022 оны 12 сарын 01

Adil hulgaichnar magaldaj BH chini zz

0  |  0
zochin(103.229.120.222) 2022 оны 12 сарын 01

aw3gai mini komissiin khuwtsas geed shine khuwtsas oruulj tatwaraas zugtaasan asuudlaa yasan be

0  |  0
Top