Фэнүүдийн шүтээнийхээ төлөө хийж байсан олон хачирхалтай, гайхалтай зүйл бий.
Тэд олон нийтийн сүлжээнд магтан бичихээс гадна концерт, аялан тоглолтыг нь байнга үзэж, төрсөн өдрөөр нь бэлэг илгээдэг. Гэхдээ сэтгэлээ бүр онцгой хэлбэрээр илэрхийлэх тохиолдол бий.

Хятадын дуучин Хуа Чэнь Юйн фэнүүдийн хийсэн үйлдэл олон нийтийн сүлжээг доргиогоод байгаа юм. Хуа нэгэн автосалонд Volvo машины сурталчилгаанд оролцжээ.
Зар сурталчилгааны зураг авна гэх мэдээ түүний фэнүүдийн дунд маш түргэн тархаж, автосалон хэдэн мянган охид, бүсгүйчүүдээр дүүрсэн байна. Жирийн нэг сурталчилгаа биш концерт мэт олон хүн цугларсан ч Volvo компанийхан тун сэтгэл хангалуун байлаа. Учир нь Хау Чэний шүтэн бишрэгчид түүнийг ямар загварын машин сурталчилсныг асуугаад тэр машиныг нь захиалж эхэлсэн байна.

Ингээд нэг цагийн дотор 2558 машины захиалга хийгдсэн нь 910 сая юань болжээ.
Сэтгүүлчдийн асуултад зарим фэн “Энэ сурталчилгаанаас өмнө Вольво гэж мэддэггүй байсан”, “Адилхан машин заавал авна гэж бодсон” зэрэг хариулт өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )