Монгол Улсын Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүдийн захирлын зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2022.04.22/ боллоо.
Тус хурлаар “Шинэ сэргэлтийн бодлого”, “2022 оны төсвийн санхүүжилт”, “Дижитал буюу тоон эдийн засгийн шилжилтийн тухай” зэрэг асуудлаар хэлэлцэж санал бодлоо солилцов.
Төгсгөлд нь ШУА-ийн 16 хүрээлэнгийн захирлууд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд хүрээлэнгүүдийн судлаачдын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар төлөвлөгөө гаргаж ажиллах, мөн орон нутагт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл ( 0 )