СХД: Оёдлын бизнес эрхлэгчид дүүргийн брэнд бүтээгдэхүүн, үйлдвэр бий болгох санал гаргалаа

2022 оны 04 сарын 22

Сонгинохайрхан дүүргийн гар урлаачид, оёдлын бизнес эрхлэгчдийн нэгдсэн чуулга уулзалт өчигдөр "Holiday Inn" зочид буудалд болсон.

Чуулга уулзалтад 346 мянган иргэдийн төлөөлөл болсон 300 гаруй оёдолчин, гар урчууд оролцсон юм.

Уулзалтын гол зорилго нь урт болон дунд хугацааны бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах оёмол бүтээгдэхүүний эрэлт ихтэй төрийн болон томоохон аж ахуйн нэгж байгууллагыг оёдлын үйлдвэрлэл эрхлэгчидтэй холбох, бүтээгдэхүүний чанарыг сайжруулан зах зээлийг нь дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх юм. Тиймээс чуулга уулзалтын хүрээнд салбарын олон асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг боллоо.

Энэ үеэр гар урлаач, оёдлын бизнес эрхлэгчид уулзалтад оролцож буй удирдлагуудад  хандан нийтлэг тулгамдаж буй асуудал болон дэмжлэг шаардлагатай байгаа нөхцөлүүдийн талаар санал, бодлоо хуваалцаж хэлэлцүүлэгт оролцлоо.  Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид дараах  санал, зөвлөмжийг гаргалаа.

Тодруулбал,

-Төрийн байгууллагуудын оёмол бүтээгдэхүүний худадлдан авалт нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бодлого үйл ажиллагааг зохион байгуулж, бодлогын хэрэгжилтийг хангах -Оёмол бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг хийх

-Төрийн худалдан авалтын байгууллагууд болон ЖДҮ, тэр дундаа оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хоорондын уялдаа холбоог хангаж, хамтран ажиллах боломжоор хангах -Сонгинохайрхан дүүргийн брэнд бүтээгдэхүүн, үйлдвэртэй болох -ЖДҮҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлага

-ЖДҮҮ эрхлэгчдэд чиглэсэн бодлогын дэмжлэг -ЖДҮҮ эрхлэгчдэд чиглэсэн санхүүгийн дэмжлэг -Хөнгөлөлттэй зээлээс илүү бага хэмжээний буцалтгүй тусламж нь илүү хүртээмжтэй, бодит үр дүнд хүрэх боломжтой -ЖДҮҮ эрхлэгчдийн цахим худалдааны платформ бий болгох

-ЖДҮҮ эрхлэгчдийн кластер хөгжүүлэлтийг сайжруулах

-Хувь хүний  хөгжил, манлайллын ур чадварын талаар холбогдох сургалтуудыг хэрэгцээ их байна зэрэг асуудлуудыг хөндөж, хэлэлцлээ.

Оролцогчдын дээрх саналыг үндэслэн ЖДҮҮ эрхлэгчдийн хөгжлийн цаашдын бодлогын нэг чухал хэлбэр нь кластер хөгжлийн загварыг бий болгох нь чухал бөгөөд одоогийн байдлаар ЖДҮҮ эрхлэгчдийн салбар, салбарын холбоодууд тус бүрдээ кластерийн хөгжлийн жишиг загварыг бий болгох эхлэлийг тавихаар менежментийг нэвтрүүлэх оролдлогуудыг хийсээр байгааг хэлэлцүүлэгт оролцогчид дурьдаж байв. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлээр тухайлсан нэг салбарыг кластерийн жишиг байдлаар хөгжүүлж, эхлэлийг тавих нь чухал байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.26.88) 2022 оны 04 сарын 23

Нөгөө Майцэцэг маань яасан юм бол доо?

0  |  0
Top