ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр их хүмүүнтэй уулзахад сайн

2022 оны 04 сарын 24

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2022.04.24, Ням гараг
  • Билгийн тооллын: 23
  • Үс засуулвал: Эд эдлэл, идээ ундаа олдоно
  • Наран ургах, шингэх: 05.47-19.54
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Хий

 

Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top