Netflix дээрх шилдэг солонгос цувралууд

2022 оны 05 сарын 02

Юуны өмнө хэлэхэд Netflix-ийн солонгос цувралууд маш сайн. Үзэгчдийг татах, хөгжөөх зүйл ихтэй, чанартай. Ер нь бол Өмнөд Солонгосын сувгаар (SBS, KBS, MBC, tvN, JTBC) гараагүй бол Netflix-ийн ориг драм. Долоо хоногт 1-2 анги гардаг бусад цувралаас ялгаатай нь Netflix шууд бүх ангийг нь толилуулна. Амралтын өдрөөрөө кино үзээд суух дуртай хүнд яг таарна. Өөр нэгэн онцлог бол уран бүтээлийн эрх чөлөө. Netflix-ийн киноны баатрууд яаж ч харааж болно, цуст үзэгдлүүд нь ч өөр түвшнийх.

Squid Game

Гарсан он: 2021

Дүрүүдэд: И Чон Жэ, Пак Хэ Су, Чон Хо Ён, И Бён Хон, Ви Ха Жун

Найруулагч Хван Дон Хёк ертөнцийг эзэлсэн энэ киноныхоо зохиолыг эрт дээр 2008 онд бичсэн гэдэг. Даанч тэр үед зохиолыг нь сонирхолгүй гээд ивээн тэтгэгч олдсонгүй. Харин Netflix 2021 онд энэ цувралд 21,4 сая ам.доллар оруулж, амь оруулсан юм. Энэ кино солонгос цувралыг шинэ түвшинд гаргаж, нэр хүндийг нь өсгөсөн билээ. Удахгүй гарах үргэлжлэлийг нь кино сонирхогчид тэсэн ядан хүлээж байна.

Kingdom

Гарсан он: 2019, 2020

Дүрүүдэд: Жү Жи Хун, Пэ Ду На, Рю Сын Рён

Зомбигийн тухай дуртай киногоо нэрлээч гэж солонгос киноны фэнүүдээс асуувал ихэнх нь Kingdom гэж хариулна. Чосон үеийн тухай өгүүлэх энэ кино маш их амжилт олсон тул үргэлжлэл нь тэр дороо хийгдэж байв.

Extracurricular

Гарсан он: 2020

Дүрүүдэд: Ким Дон Хи, Пак Жу Хён, Нам Юн Су, Чон Да Бин

Жисү сургуульдаа сайн дүн, зөөлөн зан ааштайгаараа алдартай. Гэхдээ гэртээ хариад тэр огт өөр хүн. Маш сонирхолтой кино.

Sweet Home

Гарсан он: 2020

Дүрүүдэд: Сон Кан, Ли Ши Ён, И До Хён, Пак Гю Ён

Нэрэнд нь битгий хууртаарай. Сайхан нэртэй ч аймшигтай кино.

Move to Heaven

Гарсан он: 2021

Дүрүүдэд: И Же Хун, Тан Жун Сан, Хон Сын Хи

Бодит түүхээс сэдэвлэсэн энэ цувралыг үзэхдээ нулимс арчих алчуураа бэлтгээд суугаарай.

Deserter Pursuit Dog Day

Гарсан он: 2021

Дүрүүдэд: Чон Хэ Ин, Гу Гё Хван

Өмнөд Солонгосын арми хатуу дэглэм, дэглэлтээрээ алдартай. Олон нийт сайн хүлээн авсан тул үргэлжлэл нь хийгдэхээр болжээ.

Mai neim

Гарсан он: 2021

Дүрүүдэд: Хан Со Хи, Ан Бо Хён, Пак Хи Сун

Нүднийх нь өмнө аавыг нь алахыг харсан охин үлдсэн амьдралаа өсөө авахад зориулна. Хан Со Хи энэ дүрээрээ Baeksang Arts Awards шагнал авсан.

All of Us Are Dead

Гарсан он: 2022

Дүрүүдэд: Пак Жи Ху, Юн Чан Ён, Чо И Хён, Пак Соломон, И Ю Ми, Ю Ин Су

Үзэгчдийг өөртөө татсан энэ зомби цувралын үргэлжлэл нь удахгүй гараасай гэж фэнүүд нь хүлээн сууж байна.

Juvenile Justice

Гарсан он: 2022

Дүрүүдэд: Ким Хе Су, Ким Му Ёль, И Сон Мин

Netflix-ийн хамгийн сүүлийн ориг солонгос цуврал. Шүүгч Ким Ын Сок яагаад хэрэгтэн хүүхдүүдэд дургүй вэ гэдэг асуултын хариуг олоорой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top