Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 22 байр ухарч, 90-д жагсав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) 2022 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарлан нийтэллээ. 

Жагсаалтыг дараах гурван улс тэргүүлсэн ба Монгол Улс 90-рт бичигджээ. 
 

  • 1-р байр: Норвеги
  • 2-р байр: Дани
  • 3-р байр: Швед
     
  • 90-р байр:Монгол
  • 175-р байр:Хятад
  • 180-р байр:Хойд Солонгос

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн үзүүлэлтээр 
 

1. 2022 оны RSFIndex, мэдээ, мэдээллийн эмх замбараагүй байдлын үр нөлөө - худал мэдээлэл, суртал ухуулгыг хөхиүлэн дэмждэг, глобалчлагдсан, зохицуулалтгүй цахим мэдээллийн орон зайн үзүүлэх үр нөлөөг онцолсон байна. 

2. Энэ жилийн индексээр "маш муу" гэсэн үнэлгээг 28 орон авсан нь хамгийн дээд хэмжээнд хүрэв. Хэвлэлийн эрх чөлөө хамгийн ихээр доройтсон 10 орны тоонд 2021 оны хоёрдугаар сард болсон төрийн эргэлтийн улмаас хэвлэлийн эрх чөлөө 10 жилээр ухарсан Мьянмар (176-д), Хятад (175-д), Туркменистан (177-д), Иран (178-д), Эритри (179-д) болон Хойд Солонгос (180-д) багтжээ. 

3. RSFIndex-ийг тэргүүлж буй орнуудад скандинавын гурвал -Норвеги, Дани болон Швед багтсан бол засгийн газар өөрчлөгдсөний үр дүнд Молдав (40-д) болон Болгар (91-д) энэ жил онцгойрч, сэтгүүлчдийн нөхцөл байдал сайжирна гэсэн итгэл найдвар төрүүлж байгаа аж. 

4. 2022 оны Индексийг эмхэтгэхэд шинэ аргачлал ашиглаж, RSF Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 20 дахь индексийг эмхэтгэх шинэ аргачлал боловсруулжээ. 

Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг цогцоор нь харуулах үүднээс улс төрийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн нөхцөл байдал, нийгэм соёлын нөхцөл байдал, аюулгүй байдал гэсэн таван шинэ шалгуур үзүүлэлтийг индекс эмхэтгэхэд ашиглаж эхлэв. RSF-ийн эрэмбэлсэн 180 улс оронд хэвлэлийн эрх чөлөөний зөрчил, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн тохиолдлуудад суурилсан тоон судалгаа, мөн RSF-ээс сонгосон хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг хэдэн зуун шинжээчийг оролцуулан нийт 123 асуулт бүхий асуумжид суурилсан чанарын судалгаанд үндэслэн шалгуур үзүүлэлтүүдийг үнэлэв.

Шинэ сорилтууд, тэр дундаа хэвлэл мэдээллийг цахимжуулахтай холбоотой асуудлуудыг илүүтэйгээр авч үзэх үүднээс асуумжийг шинэчлэн боловсруулсан. 

Эх сурвалж: Глоб Интернэшнл Төв

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өвгөн ард (49.0.179.160) 2022 оны 05 сарын 04

Энэ ч оросыг эсэргүүцэх хэрэгтэй гэдэг үг байх, чөлөөт хэвлэлээ гэж...Глоб Интернэшнл Төв өө гэх үү... Япон ирсэн одоо хэн ирэх вэ үнэхээр чөлөөтэй байж болохгүй юм байна... ухар ч л байг зээлэхгүй л биз...

0  |  0
Russel(154.66.132.133) 2022 оны 05 сарын 04

Сайн байна уу Хатагтай ноён\nТанд зээл хэрэгтэй юу гэвэл jeanpaulrusell@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу\nWhatsApp: 33 7 55 40 49 85

0  |  0
Зочин(202.126.88.131) 2022 оны 05 сарын 03

Эрх чөлөө нь хэтэрч шантаажны мөнгөний сэтгүүл зүй болсоны илрэл!!

0  |  0
зочин(103.26.194.55) 2022 оны 05 сарын 03

МАНАЙ УЛС УРАГШИЛНА ХӨГЖИНӨ ДЭВШИНЭ ГЭЖ ЕРДӨӨ БАЙХГҮЙ .ДАНДАА ХОЙШООГОО , УХАРАХ ЯВДАЛ ЮМ ДАА. ЯЛАНГУЯА 2016 ОНООС ХОЙШ АВИЛГААР 89 ХАВТД БАЙСАН УЛС 111 Д ОРОВ .ӨР ЗЭЭЛ Э/З ИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭР 2016 ОНЫНХООС ХОЙШ ДАХИН УХАРСАН БАЙХ ЮМ . ОДОО ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР 22 БАЙРААР УХАРЧ 90 ОРНЫ ДАРАА ОРЖЭЭ. ХӨГЖЛИЙН ИНДЕКСЭЭР МӨН ХОЙШОО УХАРСАН БАЙСАН . ЕР НЬ Л БҮХ ҮЗҮҮЛЭЛТЭЭР УРАГШАА БИШ ХОЙШОО УХАРЧЭЭ . Тэгээд МАН г сонгоод байж дээ.101 дэхь жилдээ ядуу амьдруулж өөрсдөө төрөөс төрсөн тэрбумтангууд болцгоожээ.Ой гутав

0  |  0
Top