Гэрлэх ёслолын ордонд есөн алба хаагч гал голомтоо бадраалаа

2022 оны 05 сарын 12

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас “Гэрлэх ёслол”-ын ордонтой хамтран есөн алба хаагчийн хуримын ёслолыг зохион байгууллаа.

Хосуудын гэрлэх ёслолын арга хэмжээнд алба хаагчдын үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон найз, нөхөд нь оролцож, аз жаргалтай, баярт мөчийг нь хуваалцсан юм.

Тус арга хэмжээ долоо дахь жилдээ зохион байгуулагдлаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top