Анги, байгууллагын хашаанд мод, жимс тарих ажлыг эхлүүлэв

2022 оны 05 сарын 16

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн дэмжиж, анги, байгууллагынхаа хашаанд жимс, жимсгэний мод, бут тарих ажлыг эхлүүллээ.

Алба хаагчид Гал түймэр унтраах, аврах 18, 65 дугаар ангийн хашаанд ургуулах чацарганы модны нүхийг ухаж, мод тарих бэлтгэлийг хангасан юм.

  Мөн 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Гал түймэр унтраах, аврах 14 ангийн хашаанд 1000 чацаргана тарих бэлтгэлийг хангаж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top