Ө.Бадамлянхуа: Одонгоо авчихаад шууд л хөдөө буцсан

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

Дундговь аймгийн хувьд "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 194 ээжид алдарт эхийн одон гардуулсан байна. Үүнээс "Алдарт эх"-ийн нэгдүгээр зэргийн одонгоор 11 ээж, хоёрдугаар зэргийн одонгоор 183 ээж шагнагдажээ. Тэдгээрийн дундаас хамгийн залуу нь буюу хоёрдугаар зэргийн одон гардсан Ө.Бадамлянхуатай бид утсаар холбогдож, сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Тэрбээр энэ жил 26 нас хүрсэн байна. 


-Танд баяр хүргэе ээ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач? 

-Намайг Өсөхбаярын Бадамлянхуа гэдэг. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчин. Дөрвөн хүүхэдтэй ам бүл зургуулаа амьдардаг. 

-Одонгийн хүүхэд нь хэзээ төрсөн бэ. Хүүхдүүдийнхээ тухай яриач?

-Одонгийн хүү маань 2021 онд төрсөн. Хамгийн том охин маань энэ жил нэгдүгээр анги төгссөн. Түүний дараа хүүтэй, тэгээд дахиад охин, хамгийн бага нь хүү. 

-Одонгоо гардаад зогсож байхдаа ямар сэтгэгдэл төрж байв? 

-Хүүхдүүдээ л сайн хүн болгож өсгөхсөн гэж бодсон доо. Аав, ээж, ханьдаа баярлалаа. 

-Одон авахдаа аймгийн төв орсон байсан. Гэр бүлийн хамт очсон уу?

-Хүүхдүүдээ нөхрийнхөө их гэрт /аав, ээжийн гэр/ орхиод нөхөртэйгөө хамт аймгийн төв орсон. Одонгоо авчихаад шууд л хөдөө гэрлүүгээ гарсан. Малаа хүнд захиад орхисон, хүүхдүүдээ айлд үлдээсэн хүмүүс чинь өөр юунд яарах билээ дээ /инээв/ 

-Одоо нэгдүгээр одон авах бодол байна уу?

-Тэр талаар одоохондоо ёстой бодохгүй байна /инээв/

-Баярлалаа. Таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал хүсье. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эгч(66.181.176.144) 2022 оны 06 сарын 03

эрдэнэ далай сумынх шүү дээ зөв бич л дээ

1  |  0
Зочин(66.181.181.143) 2022 оны 06 сарын 03

Сайхан харагдаж байна. Амжилт аз жаргал,сайн сайхныг хүсье

1  |  0
зочин(124.158.65.187) 2022 оны 06 сарын 03

Асуулт гэж бас өвөрмөц” 1-р одонруу зүтгэхүү” өдөр шөнөгүй зүтгэнэ гэж хариулах байсан уу

0  |  1
Bav(66.181.161.60) 2022 оны 06 сарын 03

Al n darvaisan pizdaa

0  |  6
Top