УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд бүлгийн гишүүдээ орон нутаг руу явуулж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын талаар олон нийтийн санаа бодлыг сонсохоор болжээ.
Энэ зуны турш хэлэлцүүлгийг өргөн явуулах ёстой гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ. Ингэхдээ парламентын тогтолцоог боловсронгуй болгох, хүний эрхийг хангах асуудлыг илүү дээд түвшинд хүргэх, орон нутгийн тогтолцоог боловсронгуй болгох гэсэн гурван агуулгаар өөрчлөлт хийхээр ярилцаж байгаагаа тодотгов. Мөн тэрбээр энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж амжихгүй учраас ээлжит бус чуулган зарлаж магадгүй гэв.
Сэтгэгдэл ( 0 )