Энн Хэтэуэйн тухай таны мэдэхгүй 5 БАРИМТ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 25

 

~Жүжигчин Энн Хэтэуэй сүүлийн хэдэн сарын хугацаанд хэд хэдэн гол дүр бүтээн олны анхаарлын төвд эргэн ирээд байна. Түүний карьер дахин сэргэн мандаж буйтай холбогдуулан түүний тухай бусдын мэдэхгүй 5 баримтыг Vogue сэтгүүлийнхэн онцолжээ~ 

 

Хүүхэд байхдаа гэлэнмаа болохыг мөрөөддөг байжээ 

Холливудын алдарт жүжигчин бүсгүй бага байхдаа гэлэнмаа болохыг мөрөөддөг байжээ. Тэрээр нэг удаа "Өсөж том болох үедээ байж болох олон зүйлсийн тухай бодож, мөрөөддөг байлаа. Би жүжигчин болохоосоо өмнө гэлэнмаа болохыг хүсдэг байсан" хэмээн ярьж байжээ. Түүний ах ижил хүйстэн гэдгээ зарласны дараа тэдний гэр бүл Католик шашны сүмд явахаа больсон аж. Үүний дараа Протестант урсгалд урсгалд харъалагдах болсон ч тус шашинд мөн л ахыг нь хүлээн зөвшөөрөөгүй аж. Тиймээс тэд шашингүй үзэлтэн байхыг илүүд үзсэн гэнэ. 

 

 

Сандалнаасаа унасан явдал түүний амьдралыг орвонгоор нь өөрчилжээ 

"Гүнжийн өдрийн тэмдэглэл" киногоороо дэлхийн хэмжээний од болсон Энн Хэтэуэй тус дүрээ л сонгон шалгаруулалт өгч авч байжээ. "Диваажингийн нөгөө тал" хэмээх кинонд тоглохоор Шинэ Зеландыг зорьж байсан тэрээр Лос Анжелес хотоь 26 цаг саатах шаардлагатай болжээ. Энэ үеэрээ "Трибекагийн гүнж" хэмээх нэртэй жижиг кинонд тоглохоор шалгаруулалтад орсон аж. Тэнд жүжигчин бүсгүй найруулагч Гэрри Маршалтай танилцсан бөгөөд шалгаруулалтын үеэр сандлаасаа унасан нь найруулагчийн сэтгэлийг хөдөлгөсөн үйлдэл болсон гэнэ. Тус кино хожмоо "Гүнжийн өдрийн тэмдэглэл" гэх нэрээр олны хүртээл бол, дэлхий даяар хит болсон юм. 

 

 

Амжилт авчирсан дүрдээ өнөөг хүртэл талархаж амьдардаг 

"Гүнжийн өдрийн тэмдэглэл кино 2001 онд олны хүртээл болсон. Түүнээс хойш жил бүр бүтээсэн дүрээ хүндэтгэн талархдаг тухайгаа дурдсан Энн Хэтэуэй "Би орчлон ертөнцөд чин сэтгэлээсээ талархаж байсан тэр өдрийг үргэлж санаж явдаг. Учир нь тэр өдөр миний мөрөөдөл биелсэн. Миний амьдралд бодит хэрнээ үлгэр шиг олон зүйлс бий. Тэр өдөр миний тухай үлгэр эхэлсэн" гэжээ. 

 

 

Хэн байхаа тодорхойлох мөчүүд 

Жүжигчин бүсгүй сүүлийн 10 жилийн хугацаанд олон алдартай кинонд дүр бүтээсэн ч найруулагч Жүдд Апатоугийн "Knocked Up" хэмээх инээдмийн кинонд тоглохоос татгалзсан байна. Учир нь тус кинон дээр төрж буй эмэгтэйн дүр бүтээх шаардлагатай болсон аж. Тухайн үед жүжигчин бүсгүй хүүхэдтэй болоогүй байсан учраас тус дүрийг бүтээхээс татгалзсан байна. 

 

 

Том дүр бүтээхийнхээ өмнө ээжээсээ зөвлөгөө авдаг 

Түүний ээж Кэйт Хэтэуэй мөн жүжигчин нэгэн. Тиймээс ээжээсээ зөвлөгөө авахаас хэзээ ч татгалздаггүй тэрээр том дүр авах бүртээ зөвлөгөө авдаг гэнэ. Ээж нь тухайн дүрийг сайтар судалсны үндсэн дээр хамгийн бодьтой, үнэт зөвлөгөөг өгдөг байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top