БИЧЛЭГ | Бен Аффлекийн 10 настай хүү ОСОЛ гаргажээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 27

 

Жүжигчин Бен Аффлекийн 10 настай хүү тансаг зэрэглэлийн Lamborghini SUV маркын машин жолоодон ухарч байх үедээ ардаа зогсож байсан спорт загварын BMW маркын машиныг мөргөсөн нь камерт бичигдэн үлджээ. 

Бен Аффлек болон Женнифер Лопез нар Лос Анжелес дахь тансаг зэрэглэлийн машин түрээслэдэг газар хүүгийн хамт саатжээ. Зогсоол дээр байсан өдрийн 1475 ам.долларын түрээстэй Lamborghini SUV маркын машиныг сонирхож байх үед уг осол гарчээ. Машинд 10 настай Самуэль Гарнер Аффлек суун ухрах үедээ уг ослыг гаргасан бөгөөд түүнийг аав нь тэврэн тайвшруулж буй нь бичигдэн үлджээ. 

Бен Аффлекийн төлөөлөгч ямар нэгэн хохирол учраагүй тухай хэвлэлүүдэд мэдээлжээ. Мөн машин түрээслэдэг компанийн ажилтан "Хэн ч гэмтэж бэртээгүй. Бүх зүйл зүгээр байгаа. Машинууд гэмтээгүй. Тэд аз жаргалтайгаар үргэлжлүүлэн сонголтоо хийсэн. Аффлек машинд үнэхээр дуртай. Бид тэднийг дахин ирнэ гэж найдаж байна" гэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.47.6) 2022 оны 06 сарын 30

Турсагы нь хуул. Дураараа шаар вэ

1  |  5
Top