Петер Пальчик: Тэр монгол хүн өвөө, эмээгээс минь ялгаагүй санагдаад ТУСАЛСАН

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 27

Израилийн жүдоч, олимпын хүрэл медальт, Европын аварга Петер Пальчик Монгол Улсад болсон “Улаанбаатар Их дуулга”-д оролцохоор ирээд байхдаа нэгэн ядруухан хүнтэй хамт хооллож, цамцаа бэлэглэсэн билээ. Сошиалаар түүний энэхүү сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон зураг олны хүндлэл, талархлыг хүлээсэн юм.

“Улаанбаатар Их дуулга”-ын сүүлийн өдөр -100 кг-ийн жинд хүрэл медалийн болзол хангаад гарч ирэхэд нь түүнтэй ярилцлаа.


-БНСУ-ын тамирчинтай хүнд барилдаан хийлээ. Хүрэл медаль авсанд тань баяр хүргэе...

-Баярлалаа. БНСУ-ын жүдоч маш хурдтай, хүчтэй, аюултай жүдоч. Ерөнхийдөө дасгалжуулагч нартайгаа түүнтэй хэрхэн барилдах тал дээр илүү их ажилласан. Заримдаа хүнд нөхцөл байдалд уян хатан, ус шиг байх ёстой. Ерөнхийдөө тактикаа тэгж барьсан.

-Та Монголд анх удаагаа ирж байна уу?

-Би Монголд анх удаагаа ирсэн. Манай багийн тамирчид есөн жилийн өмнө Монголд ирж, ууланд бэлтгэл хийж байсан юм. Багийнхан маань Монголын талаар олон гоё зүйл ярьж өгч, миний сонирхлыг их татсан. Монголд ирэхийг маш их хүссэн.

-Та Монгол Улсын нэгэн иргэнд тусалсан. Түүнд цамцаа өгч, ярилцаж байгаа зураг олны хүндлэлийг хүлээж байгаа...

-Тэр хүн усны инженер хүн байсан. Англи хэлтэй байсан. Багийнхантайгаа хооллож байтал тэр ядруухан иргэн ганцаараа сууж байсан. Биднээс хоол гуйж, хамт суухыг хүссэн. Зөөгч түүнийг хөөж, бусдад саад учруулж болохгүй гэхэд нь бид “Зүгээр ээ, бидэнтэй хамт сууг” гэж хэлсэн юм.

Бид хамт суугаад хооллож, сайхан яриа өрнүүлсэн. Тэр маш сонирхолтой хүн байсан. Бид гайхалтай яриа өрнүүлж, түүнийг явахад нь бид хоол, жаахан мөнгө өгсөн. Тэр ядуу хүн байсан учраас хоол өгмөөр санагдаад өгсөн юм. Хоол өгсөнийхөө дараа би бодсон. Энэ хүнд хоолноос гадна яаж туслах вэ гээд бодлоо. Тэгээд би өмсөж байсан хувцасаа өгсөн.

Энэ бол тэр хүний хүртэх ёстой шагнал байгаа юм. Тэгээд би миний барилдааныг байнга ирж үзээрэй гэж хэлсэн. Тэр хүн 65 настай. Миний өвөө, эмээгээс ялгаагүй учир түүнийг хараад сэтгэл хөдөлж, уйлсан. Түүний байдал зүрхэнд маш их хүрсэн. Би түүнийг хэзээ ч мартахгүй.

Тэрбээр энэ тухайгаа ярьж байхдаа л уйлах гээд байв

Түүнийг гарсны дараа араас нь гүйж очоод цамцаа тайлж өгсөн. Цамцыг минь аваад тэр уйлсан, би ч бас уйлсан. Тэр намайг тэврээд “Петер, би чамайг хэзээ ч мартахгүй” гэж хэлсэн. Би ч бас түүнтэй уулзсанаа хэзээ ч мартахгүй.

-Тэр цамц таны Токиогийн олимпод оролцохдоо өмссөн цамц гэсэн...

-Тийм ээ. Тэр миний олимпод оролцохдоо өмссөн үнэ цэнтэй, хамгийн хайртай цамц минь байсан. Гэхдээ тэр хүнд цамцаа бэлэглэхдээ би энэ талаар ерөөсөө бодоогүй. Учир нь тэр цамц надаас илүү түүнд хэрэгтэй байсан.

Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.137) 2022 оны 06 сарын 30

За юун өрөөсгөл ханддагийн, 65 тай хүн тэтгэвэр авагч байгаа, гэр бүл эсвэл архины асуудлаас болж ийм амьдрал туулж яваа бж болно, ямар амьдрал туулсныг бид мэдэхгүй шд, гадаад хэлтэй л бол амьдрал ok байх ёстой гэж үү кк,

0  |  0
Judoka(192.82.68.12) 2022 оны 06 сарын 30

Peter - You are a kind hearted real man! Thank you and good luck!

1  |  0
Мөнхжин(103.161.242.115) 2022 оны 06 сарын 30

Залуучууд бид автобусанд суудлаа булаалдан хөгшчүүлээ хялам хийж байхад гадны хүн хүндэлж чин сэтгэлээ үзүүлж бна шдээ

6  |  3
Зэвүүцэгч(66.181.190.104) 2022 оны 07 сарын 01

Англи хэлтэй усны инженер хүн яагаад ингэж арчаагаа алдав аа гэдгийг чи хэрэв ойлгохгүй байгаа бол энэ улсад юу болж байгааг ойлгоо ч үгүй, амьдралаас тасархай яваа хүн байна. Бөгс долоогч бүхний амьдрал дээшээ, амьдрах гэж зүтгэсэн бүхний амьдрал доошоо болсон цаг.

22  |  1
Зочин (66.181.160.35) 2022 оны 07 сарын 01

Англи хэлтэй усны инженер хүн тэгж арчаагаа алдана гэхээр ойлгохгүй л байна.Арчаагүй арай л юм даа.

0  |  9
Нандиа нандиа(202.126.89.237) 2022 оны 07 сарын 01

Амжилт хүсье. Бурхан чамайг ивээг. Спортын их ертөнцөд улам их амжилт гаргах хүч чадлыг Бурхан чамд өгөх болтугай. Олимпын аварга болох болтугай

9  |  1
Санаа(202.55.188.35) 2022 оны 06 сарын 30

Гоё

2  |  0
Цэцэээ.(66.181.160.24) 2022 оны 06 сарын 30

Гайхалтай гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь

5  |  0
Иргэн(202.9.41.151) 2022 оны 06 сарын 30

Бид бие биенээ хайрладаг болох хэрэгтэй тэр цагт хөгжил ч ирнэ.Аяндаа сэтгэлийн боловсрол өндөртэй нь улс орныг залуурддаг болох байх Монголчууд минь сэтгэлээ сэтгэлгээгээ өндөр болгож эхэлсэн гэж харж байгаа.

11  |  0
Busgui (202.126.89.194) 2022 оны 07 сарын 01

Bolovsroltoi hel ustai humuus gudamjind hudalch hulgaich, huuramch diplomtonguud ordond suudag tsag bolson doo huurhi

17  |  0
Аоо(66.181.186.246) 2022 оны 07 сарын 01

Хүүкийн хэл гэж нохойн баас тэгэхэд хэлтэйн гудамжинд

15  |  4
Баяраа(66.181.161.119) 2022 оны 06 сарын 30

Олимп дэлхийн аварга бодоорой Пальчик дүү минь

7  |  0
Энх(202.126.88.71) 2022 оны 07 сарын 01

Номтой хүн нохойноос дор үзэгдсэн цөвүүн цаг шүү

23  |  0
Zochin(64.119.29.143) 2022 оны 07 сарын 01

Angli heltei enjiner hunee gaduurhaad hayachihsan heden tsunkh barigchidaa deedelsen yaachihsan ch ULs yum de.

21  |  0
зочин(64.119.16.7) 2022 оны 06 сарын 29

хүн сэтгэлийн амьтан Бие биедээ сайхан сэтгэл гаргаж үг үйлдлээ эерэг гаргаж хандхад л болоод явчихна Хэн ч ийм сэтгэл гаргаж чадна Үүнийгээ яагаад харамлаад бдгын

7  |  1
Zochin(202.9.47.10) 2022 оны 06 сарын 29

Ter unetei tsamtsiig ni manai judogiin holboo undur uneer hudaldaad avchihmaar yum daa.Judogiin tuuhend duursagdah hemjeenii tsamts bna

7  |  1
Zochin(39.2.253.50) 2022 оны 06 сарын 29

Uilan uilan unshlaa . Avarga bolohiig erooe.

5  |  1
Зэв(64.119.19.222) 2022 оны 06 сарын 29

хүн болж төрчөөд хүн байх ердөөл энэ

11  |  0
bbbb(59.153.114.165) 2022 оны 06 сарын 28

mongolchuudiig atvhaagui xumuus gej ,eleed yavjer

0  |  1
Уб иогэн(202.126.88.222) 2022 оны 06 сарын 29

Дэлхийн аварга болоорой

12  |  0
Uugan.od(202.55.188.93) 2022 оны 06 сарын 28

Mundag bn a ih amjilt husey

3  |  0
Z(202.9.47.6) 2022 оны 06 сарын 28

Яашан хөөлхын хайр хүрлээ

2  |  1
Зангараа(202.179.25.45) 2022 оны 06 сарын 29

Цамцыг дуудлага худалдаан оруулбал төсвийн хулгайч нар үнэ хаялцах юм биш үү?

4  |  0
А(192.82.71.39) 2022 оны 06 сарын 28

Монголчууд Будда эх орон нутаг ус энэ тэр явж өгнө! Ганц хуушуурын мөнгөөр хүнд туслах сэтгэлгүы!

3  |  0
Зочин(192.82.83.39) 2022 оны 06 сарын 29

Энэ бүхний чинь төлөө чамайг парисийн олимпийн аврага болох мөч хүлээж бна . Энэ хөх толбот Монголчуудийн ерөөл юм шүү

30  |  0
Зочин (202.21.108.223) 2022 оны 06 сарын 30

Хүний дотоод сэтгэл гаднаа ил гэж юутай үнэн бэ. Угаасаа ч сайхан залуу байна даа

15  |  0
Зочинх(202.9.46.196) 2022 оны 07 сарын 01

Израилийн жуулчдад баяр хүргэж амжилт хүсье. Петер Пальчик тамирчин сайхан сэтгэлтэй өгөөмөр хүн тул дэлхийн аварга болоорой. Израилийн тамирчдыг дандаа дэмжиж явна. Украины В.Зеленскийг үргэлж дэмжиж явдаг.

12  |  9
999(202.55.188.81) 2022 оны 06 сарын 29

Сайхан сэтгэлтэй тусч хүн байна. Дэлхийн аварга болоорой. Үргэлж дэмжинээ.

17  |  0
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 06 сарын 29

Нутагтаа очоод монголчууд өлсөглөн гуйлагчингууд... Гээд л ярина дэлхийгээр наад еврэй чинь....

1  |  26
зочин (64.119.19.189) 2022 оны 06 сарын 29

Монголд усны инженер байсан хүн хөгшрөөд, за тэгээд шударга зөв үзэл бодолтой бол шууд л ядуусын армид очно. Залуусын хэлдгээр хөгшин ч бай залуу ч бай пялдага байж чадвал чад хийх хүртлээ үмх талхаа олж иднэ.

22  |  0
эгэл(192.82.74.49) 2022 оны 06 сарын 30

Израйли жудочдод амжилт хүсьэ.Пэтр Пальчикт баярлалаа, амьдралд нь сайн сайхныг хүсэж байна

17  |  0
Ss(98.204.176.20) 2022 оны 06 сарын 28

Hog jiliin hereer hun iluu ogoomor iluu hunleg boloh estoi.manai mglchuud jaahan ter tal dr dutagdaltai haragddag.

3  |  0
gaihaltai(126.167.105.230) 2022 оны 06 сарын 29

gaihaltai

3  |  0
үнэн(192.82.77.243) 2022 оны 06 сарын 29

Еврей хүн айхтар шүү, төрмөл ухаантай байгаа. Украйны Зеленскийг л хар-дэлхийн хамгийн хүчирхэг армийн 40 мянган хүнийг устгачихаад эх орноо хамгаалаад л байж байна.

Oyu(82.81.5.217) 2022 оны 06 сарын 28

Israeluud : Khun saitai, tusarkhag gedgiig Medne

5  |  0
орхон(66.181.160.35) 2022 оны 06 сарын 28

ухаантай хүн өөр л байх юм даа

9  |  0
Сайхаан(66.181.161.39) 2022 оны 06 сарын 30

Ёо яг уйлахнээ.

8  |  0
Зочин(202.21.102.231) 2022 оны 06 сарын 30

Сайхан сэтгэлтэй ухаантай мундаг залуу байна

14  |  0
Top