“Эрхэт монгол медиа” групп, ТВ-8 телевизээс бэлтгэн хүргэж буй Анухайгийн фитнесс шоу үзэгчдийн хүртээл болоод хагас сарын хугацаа өнгөрчээ. Шоуны хамгийн сонирхолтой оролцогч, комедиан Н.Олятай ярилцлаа.
-Анх фитнес шоуны саналыг хэрхэн хүлээж авч, яагаад зөвшөөрсөн бэ?
-Хамгийн анх шоуны саналыг хүлээж аваагүй. Нэвтрүүлгийн багийнхан хоёр сарын турш саналаа тавьсаар л байсан. Нэг удаа нэвтрүүлгийн саналын тухай найзуудтайгаа ярилцтал тэд маань их дэмжиж “Оролдоод үз, чамд таалагдаж магадгүй шүү дээ” гэцгээж, би ч мөн оролдоод үзмээр санагдсан. Миний хувьд өмнө нь жингээ хасъя гэж бодож байгаагүй ч, ганц удаа үзээд алдахад болохгүй нь юу байх вэ гэж бодсон. Нэвтрүүлэг эхлэхэд өөрийгөө чадна гэж итгээгүй. Харин одоо чадаад, өөрийгөө ялан дийлээд явж байна.
-Шоуны туршид тулгарч байгаа хамгийн бэрхшээлтэй зүйл юу байна вэ?
-Үнэндээ шоунд оролцох нь тийм ч амархан, гоё сайхан байгаагүй. Шоуны бусад оролцогчдын хамгийн их жинтэй хүнээс нь би даруй 30 кг-аар илүү. Бидний дунд 50 кг гаруй жинтэй хүн ч байсан. Энэ нь жаахан харьцангуй санагдсан. Өөрийнхөө биеийг дааж дасгал хийх нь хангалттай хэцүү байхад гантель өргөж, биедээ өндөр ачаалал авах нь маш их бэрхшээлтэй байлаа. Дээрээс нь би ямар ч сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан. Бараг 30 жилийн турш туръя гэсэн бодолгүй амьдарсан учраас энэ шоу бол миний огт мэдэхгүй салбар гэж хэлж болно. Тэгвэл бусад оролцогчид өмнө нь турж, дэглэм барьдаг байсан эсвэл туръя гэсэн хүсэлтэй хүмүүс учраас тэдэнд арай хялбар байсан байж магадгүй. Харин би хэзээ ч ингэж бодож байгаагүй учраас миний хувийн үзэл бодолтой шууд зөрчилдсөн. Хэрвээ бүх эмэгтэй хүн гоолиг сайхан биетэй байх юм бол би ганцаараа бүдүүн байя л гэж боддог байлаа. Ингээд л дотоод хүнтэйгээ зөрчилдөж, энэ нь их хэцүү байсан. Турна гэдэг бол юун түрүүнд сэтгэл зүй юм байна лээ. Махан биеийн үйл явц гэхээсээ илүү сэтгэл зүй бэлэн болсон цагт л хүн турдаг гэдгийг биеэрээ мэдэрч байна.
-Нэвтрүүлэг цацагдсанаас хойш хүмүүсийн өөрт тань хандах хандлага өөрчлөгдсөн үү. Тань руу чиглэсэн сайн, муу сэтгэгдлийг яаж хүлээж авч байгаа вэ?
-Комедиагаараа танигдаж эхлэхэд л хүмүүс намайг үзэн яддаг байсан. Одоо ч хэвээрээ л байна. Гол нь Aнухайгийн фитнес шоу бол реалити шоу. Иймээс би шоугаа үзүүштэй байгаасай гэх үүднээс өөрийнхөөрөө, зарим үед хэтрүүлэгтэй ч байсан. Үзэгчид харин үргэлж инээж, жаргалтай гоё сайхан байгаа мэт жүжиглэдэг хүнд дуртай юм шиг ээ. “Наадахаа явуулаач, дургүй байгаа юм биш үү” гэх мэтээр харааж, намайг үзэн ядаад л байх юм. Шоуны зураг авалтын үеэр дасгал хийгээд ядарсан. Дээр нь өлсөөд байхад нэмж, шахаад шаардаад байхаар улам уур хүрдэг юм билээ. Ууртай, өлссөн эмэгтэй бол хамгийн аюултай хүн шүү дээ. Үзэгчид намайг бүдүүлэг гэж бодвол бодож л байг. Үүнийг шоу гэдгийг л ойлгох хэрэгтэй. Би амьдралд нь ямар ч зовлон болоогүй байхад намайг үзэн ядаад байгаа хүмүүсийг гайхаад байх юм. Харин дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлаж, итгэлийг нь алдахгүйг хичээж байгаа.
-Шоунаас хэр их хүлээлтийг өөртөө буй болгоод байна вэ?
-Юун түрүүнд намайг эрүүл амьдралын хэвшилд сургаж, турах хүсэл эрмэлзэлтэй болгож өөрчилсөн “Эрхэт монгол медиа” группийн ТВ-8 телевизийн хамт олон болон Анухай багшдаа баярлалаа. Мэдээж энэ шоу намайг турах хүсэлтэй болгож чадсан. Энэ бол миний хувьд хамгийн том ололт, өөртөө хийсэн өөрчлөлт юм. Өнгөрсөн амьдралын минь туршид бий болон тогтсон хэвшлээ өөрчлөхөөр шийдсэн явдал билээ. Шоу тун удахгүй дуусна. Гэхдээ би амьдралын эрүүл хэмнэлээ алдахгүй байхыг хичээнэ. Хааяа хааяа шантармаар санагддаг ч, өөртөө амласан жиндээ заавал хүрнэ. Гэхдээ би ямар нэг хүлээлт үүсгээгүй. Өөрчлөгдөх замаа туулаад явж байна.
-“Комедиан” гэх үг таны овог болсон гэхэд хилсдэхгүй. Энэ талаараа ярихгүй юу?
-Комеди хийж байгаа 10 жилийн хугацаанд больё гэсэн бодол төрж байгаагүй. Миний хөгжилтэй яриаг хүмүүс ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байх үед хүсэхгүй бол сонсохоо л болино биз гэсэн бухимдалтай нүүр тулж, шантрах үе байсан. Гэхдээ Монголд өдгөө комеди хөгжиж, үзэгчид нь ч ойлгодог болж байна. Хүмүүс хайрцагнаасаа гарч, тэлж сэтгэдэг болсон байна. Би комедидоо хайртай учраас цаашид ч үргэлжлүүлэн хийсээр байх болно.
-Таны хувийн ажил хөдөлмөр хэр байгаа вэ?
-Өмнө нь нэг компанид ажилладаг байгаад больсон. Одоо комедидоо продюссер хийхийн хажуугаар хувийн бизнесээ эрхлээд явж байна.
А.Болор-Эгшиглэн
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 8 )
Oliyag demjij bgaa ih oyunlag hun bna lee. Oiroltsoogoor 5000 orchim nom unshsan hun shudee kkk. Huniig shuud dugnej bolohgui l dee ta nar buduun turanhaig l yarij chdahaas nom unshij chdahgui humuus bgaa shde kkk
Nadad lav Olya goy \nEmegtei hvn geheeree nali nali geh shaardlagaguishd
Хамгийн сонирхолтой оролцогч гэдэг нь энэ ярилцлага хийж байгаа хүний л хувийг үзэл бодол баймаар
goy uurchlult garsan bnale shv bitii shantraarai amjilt huurhun bvsgvi min.
Нахалны бүдүүлэг байгаагаа би ийм л хүн шударга өөрийнхөөрөө хүн гэж шаагаад байдаг хүмүүсийг ойлгодоггүй
Тарган арчаагүй байгааг нь хэлсэний төлөө Доромжилно гэж юу байх в дээ. Эрүүл мэндийн наад захын боловсрол байхгүй бна, гоёох гэж турдаггүйг ойлго.
Өөрөөрөө л бөйцгаая хүмүүс ээ, бусдыг дагаж дуурайж, таалагдах гэж амьдрахад хугацаа даанч богино шүү.
Оляг дэмжиж байгаа. Шударга өөрийнхөөрөө бас оюунлаг бие даасан эмэгтэй. Манай монголчууд шүүмжлэхийн дон туссан. Амьдрал нь хэцүү учраас бусдыг шүүмжилж доромжилж сэтгэл нь арай ханадаг.