ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 30

Өнөөдөр 2022.06.30. Билгийн тооллын 1. Монгол эх оронд маань нар 04 цаг 56 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 29 хэм, шөнөдөө 18 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр ӨАБНУ-д Залбирлын өдөр, Конгод Тусгаар тогтнолын өдөр, Израилд Тэнгисийн цэргийн өдөр, Суданд Хувьсгалын, Доминиканд Багш нарын өдөр.

Өнөөдөр Английн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Леонард Уайтинг, Английн жүжигчин Руперт Грейвс, Америкийн боксчин Майк Тайсон, жүжигчин Моника Поттер, Германы авто уралдаанч Ральф Шумахер, Америкийн усанд сэлэгч, олимпын 23 удаагийн аварга Майкл Фелпс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1894 оны энэ өдөр Лондонд алдарт Тауэр гүүр нээгджээ.

Мөн энэ өдөр Солонгос Хятадаас тусгаар тогтносон байна.

1936 оны энэ өдөр Маргарет Митчеллийн “Салхинд туугдагсад” романы анхны хэвлэлт гарчээ.

1964 оны энэ өдөр сарны зургийг анх удаагаа ойрын зайнаас авчээ.

1970 оны энэ өдөр Их Британи, Дани, Норвег, Ирланд улс Люксембургт Европын эдийн засгийн нийгэмлэгт элсэх талаар хэлэлцэж эхлэв.

1997 оны энэ өдөр Их Британид Харри Поттерын тухай анхны ном гарчээ.

Өнөөдөр үс засуулвал Нас ахар болно.

Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатгыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top