ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар явахдаа баруун хойд зүгт мөр гаргаарай

2022 оны 07 сарын 11

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2022.07.11, Даваа гараг

Билгийн тооллын: 12

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.

Наран ургах, шингэх: 05.05-20.51

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Уул

Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.

Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top