Хэт халалт энгийн үзэгдэл болно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 26

Энэ жил Европыг дайрсан хэт халалт 2035 он гэхэд энгийн үзэгдэл болно. Үүнээс сэргийлэхийн тулд дэлхийн улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг багасгах үүргээ биелүүлэх ёстой гэж Их Британийн Цаг уурын товчоо онцолжээ.

Тус товчооноос явуулсан судалгаа тус бүс нутагт агаарын температур хурдан өөрчлөгдөж буйг харуулсан байна. Урт хугацаанд Төв Европт зуны дундаж температур 2100 он гэхэд Цельсийн дөрвөн хэмээр нэмэгдэх төлөв гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top