Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Үнэнбат өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, хууль бусаар мэдэгдэлгүй ажлаас нь халж, суудлыг нь өөр хүнд худалдсан явдлыг эсэргүүцэж байгаагаа хэвлэлээр дамжуулан хэллээ. Түүнийг ээлжийн амралтаа авсан хойгуур ажлаас нь халсан аж. Тэрбээр "Би энэ суудлыг өгч чадна.
Харин Ардчиллын төлөө ар гэр, амьдралаа зориулсан хүний хувьд иймэрхүү бусармаг увайгүй зүйлийг тэвчихгүй. Өчигдөр би Захиргааны хэргийн шүүхт хандсан. Шийдвэр миний талд гарна гэдэгт итгэлтэй байна. Хэрэв Ганхуяг миний талаар хар мэдээлэл цацаж, гарсан шийдвэрийн эсрэг байвал би ч бас намынхаа ахмад гишүүний хувьд намаасаа уучлалт гуйж байгаад, Ганхуягийн талаарх мэдээллийг хэвлэлээр цацах болно. Шаардлагатай бол хууль хяналтын, Авлигатай тэмцэх газрын материал надад байна. Ганхуяг төрд ажилладгаа, төрийн ёсны жаягийг ухамсарлаж надтай харьцвал энэ материалуудыг өөртөө хадгалж болно. Харин сүүлийн хоёр өдөр дугаараа нууцалсан үл таних хүн залгаж “Албан тушаалаа хүлээлгэж өг. Хэрэв дуугүй өгч чадахгүй бол ар гэрт чинь дарамт үзүүлэх болно хэмээн дарамталж эхэлсэн” гэж байв.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )