Хил дээр хүүгээ төрүүлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 09

 Эх орны умрын хил Алтанбулаг дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтод энэ сарын эхний өдрийн 11:40 цагт ОХУ-аас Монгол улсад орж ирж буй Портер 26-05 СБА машины жолооч Б.Энхцэцэг боомтоос цааш Монгол улсынхаа эмнэлэг орох завдалгүй амаржсан байна. Энэ үед албан үүргээ гүйцэтгэж байсан Б.Пүрэв ахлагчтай Сүхбаатар боомтын хилийн мэргэжлийн хяналтын албаны 3-р ээлжийн эрүүл ахуй халдвар судлалын хяналтын улсын байцаагч Н.Нармандах, стандарт чанарын шалгалтын улсью байцаагч О.Оюунчимэг нар эх баригчийн үүргийг чадварлаг гүйцэтгэсэн байна. Улсын хилийн боомт дээр мэндэлсэн 3.500 грамм жинтэй хүүд Автозамын шалган нэвтрүүлэх боомтын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч Д.Батсайхан Хилчнийбаяр гэсэн сайхан нэр хайрлажээ. Эх орны хил дээр төрж эхийгээ сандаргаж, бас баярлуулсан Хилчнийбаяр хүү Б.Энхцэцэгийн дөрөв дэх хүүхэд бөгөөд эсэн мэнд торниж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top