Орхон аймагт шагналын хур бууж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 09

Орхон аймаг Төрийн  ёслол хүндэтгэлийн өргөөгөө томсгоод байгаа билээ. 100 гаруй хүний багтаамжтай уг өргөөнд давхардсан тоогоор 16 мянга орчим хүн үйлчлүүлсэн байна. Төр, Засгийн одон, медаль, бусад шагнал гардуулах, төрийн албан хаагчийн тангараг өргөх, Монгол улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх зэрэг олон төрлийн ёслолын арга хэмжээ энд болж байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө тус аймгийн 3000 шахам эх "Алдарт эх"-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон гардаад байгаа ажээ. Өчигдрийн байдлаар Ардын хувьсгалын 90, Эрдэнэт хотын 35 жилийн ойг тохиолдуулан Засгийн газрын шагнал болон Орхон аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар олон арван тэргүүний сайчууд шагнагдлаа.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top