Дэлхий бүсэлхийгээрээ их хэмжээгээр "жин нэмж" байна хэмээн байгаль хамгаалагчид мэдээллээ. Антрактид болон Гренланд орчмын цас, мөс хайлж байгаа нь дэлхийн хамгийн өргөн хэсэг буюу эквадорыг тэлэхэд хүргэж байгаа аж. 20 мянган жилийн өмнө буюу их мөстлөгийн үед дэлхий хамгийн "туранхай" байв. Үүнээс хойших байгаль, цаг уурын аажим өөрчлөлт мөс, цасны зузаан давхаргыг хайлуулж дэлхийг бүдүүрүүлж эхэлжээ. Эквадорыг жилд мм орчим өргөссөөр ирснийг National Geographic тогтоож байсан юм. Харин Цаг уур, таталцлын хүчний судалгааны төв энэ суналтыг буцаж агшина хэмээжээ. Гэтэл сүүлийн үед хойд ба өмнөд туйлын мөс жилд 382 тэрбум тонноор хайлж дэлхийд бүслүүрээрээ нарийсах боломж олгохгүй байгаа аж.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )