Султан Косен нь 1982 оны арванхоёрдугаар сарын 10-нд Туркийн Мардинд төрсөн. Тэрээр 2.51 метрийн өндөр бөгөөд үүгээрээ дэлхийн хамгийн өндөр эрэгтэйгээр тодорч, Геннисийн амжилтын эзэн болжээ. Косен нь өөрийн эцэг, эхтэйгээ амьдардаг бөгөөд гурван ах, нэг эгчтэй ч тэд нарын биеийн өндөр хэвийн аж. Тэрээр булчирхайны салстаас болж хавдартай болж, үүнийхээ нөлөөгөөр дэлхийн хамгийн өндөр эр болжээ. Косен өндөр байхынхаа давуу талыг тайлбарлахдаа аливаа зүйлийг алсын зайнаас сайн хийж өгч туслах юм. Түүний сул тал нь мэдээж өөрт тохирсон гутал, хувцас хайх. Мөн энгийн хэмжээтэй машинд сууж чадахгүй байх бөгөөд биеийн жин нь их учраас суга таяг ашиглан алхдаг байна. Косен Виржиниагийн их сургуулийн эмнэлгийн сургуульд "Гамма Кнайпе"-гийн эмчилгээ хийлгэдэг бөгөөд түүний өсөлтийн дааврыг эмээр эмчлэх нь өвчний үе шатыг удирддаг байна. Косен нь өнгөрсөн хоёрдугаар сарын 9-нд Гиннесийн бүртгэлд 2.51 гэсэн өндрөөрөө бүртгэгдсэн бөгөөд одоогийн хамгийн том гар болон хамгийн том хөлтэй хүнээр шалгарчээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )