Хэвлэл мэдээллийн ууган байгууллага 90 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 09

Монголын хэвлэл, мэдээллийн ууган байгууллага болох "Монцамэ" агентлаг 90 нас хүрлээ. Тэртээх 1921 оны долдугаар сарын 19-ны өдөр Ардын засгийн газрын тогтоолоор анх байгуулж, монгол, орос хэл дээр сониноо гаргаж байсан эл байгууллага өнөөдөр Монголын 21 аймагт болон Москва, Бээжин, Вашингтон хотноо өөрийн орон тооны сурвалжлагч ажиллуулан монгол, англи, орос, хятад хэлээр мэдээ, мэдээллээ түгээх болжээ. Мэдээллийн багтаамж хүртээмжийг сайжруулах талаар өөрсдийн гэсэн алтан дүрэмтэй эл агентлагийн 90 насны ойн баяр энэ сарын 15-нд УДЭТ-т болох бөгөөд арга хэмжээ “Монцамэ”-гийн 90 жилийн түүхийг өгүүлэх баримтат киногоор эхэлж, баярын хурлаар үргэлжилж, хүндэтгэлийн концертоор өндөрлөх юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top