УИХ-ын үйл ажиллагаа гацаад хоёр дахь долоо хоногийнхоо дунд оров. “Сонгуулийн хуулиа долдугаар сарын 1-ний хар өдрийг дахиад давтахааргүй яг хийтэл засна” гэж ам алдан хамтарсан Засгийн газар байгуулсан УИХ дахь АН, МАН-ын бүлгийнхэн мөнөөх эмгэнэлт өдрийнхөө гурван жилийн ой дээр хуулиа шинэчлэх байтугай хэрүүл тасардаггүй айлын эр, эм хоёр шиг шилээ харалцаад сууж байна.
УИХ-ын сонгууль явуулахдаа холимог тогтолцоо авна гэж тохирсон ч пропорциональ, мажоритарийн алийг түлхүү тусгах вэ гэдгээс үүдсэн талцаан одоо хэр тасардаггүй. Аргаа бараад хоёр бүлэг ард нийтийн санал асуулга явуулахдаа тулсан ч Ардчилсан намын бүлгийнхэн буцаж няцсанаар дахиад л хоёр тийш хараад суучихав. Уг нь Ардчилсан намын бүлгийн гишүүд эхийг нь эцээж тугалыг нь тураалгүй адилхан 38:38 гэчихье гэсэн санал гаргасан ч МАН-ын бүлгийнхэн заавал мажоритари давуу байх ёстой хэмээн тас гэдийж нааш ч үгүй цааш ч үгүй гацаа үүсгэлээ. УИХ-ын даргын захирамж гарган байж сунгасан хаврын чуулганы хугацаа дуусахад дөрөвхөн хоног үлдлээ.
“Үүнээс цааш ухрах газаргүй. Хойно Москва байна” гэгчээр одоо хаврын чуулганыг сунгах хугацаа үлдсэнгүй. Ард наадам туллаа. Хүссэн ч хүсээгүй ч хаврын чуулган завсарлалаа.
МАН-ын бүлгийнхэнд Ардчилсан намын бүлгийн дундын хувилбарыг авч үзэх сонирхол алга. “Үндсэн хуулиар иргэд УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн заалттай” гэдгээр шалтаглан будилаан булхайн шалтгаан болсон мажоритар тогтолцооноосоо салах дургүй байна. Мажоритар тогтолцоо байхад тойргоосоо 2012 онд гараад ирэх бат араагаа бэхэлсэн эрхмүүд МАН-ын бүлэгт олон байгаа бололтой юм. Гэхдээ энэ бол мөсөн уулын орой.
Үүнээс гадна МАН-ын бүлгийнхэнд пропорциональ тогтолцооноос эмээх томоос том шалтгаан бий. Тэр нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард сэтгэлийн хөөрлөөр намынхаа нэрээс сугалаад хаячихсан гай хөөтэй “Х” үсэг. Тэр үсэг өнөөдөр Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд тээг болж төрийн ажил гацаах юм гэж тухайн үед МАН-ын дарга нар санаагүй бололтой. “Ардын нам, ардын засаг мандтугай” хэмээн уриа хадааж байхдаа 2012 оны сонгуульд орохдоо сонгогчдын өмнө дэлгэх нэрийн хуудсаа үнгэж базаад шидчихсэнээ мэдсэнгүй. Харин Н.Энхбаяр тэргүүтэй... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )