Мобиком орон даяар нэг сая 2 зуун мянган хэрэглэгчийг байлдан дагуулж, нэр төрийн баталгаа өгч, өндөр үнэтэй бас чанартай үйлчилгээ хүргэдэг гэсэн имиж тогтоохоор 15 жил хичээсэн ч нэг л үр дүнгийн ханамж нэмэгдэхгүй байна. Харин ч зарим талаараа нэр төрийг хугалагч болон хувирч байна. Өчигдөр буюу 2011 оны 7-р сарын 9-ний өдрийн 15 цагийн орчмоос эхлэн Мобикомын 9911..., 9900... гэхчлэн дараа төлбөрт зарим хэрэглэгчид рүү холбогдох огт боломжгүй болов. Ямар учиртайг 2222-оос лавалтал миний байршил болоод нөгөө хүний байршлийг тогтоогоод шалгаж үзэх гэнэ. Ямар ч байсан эргээд хариу өгнө гээд 2 цаг таг болов. Энэ байдал үргэлжилсээр оройн 20 цагийн үед дуудлага хадаглах үйлчилгээнд гэмтэл гарснаас уг үйлчилгээг авдаг утсаа салгасан хэрэглэгчид орчноос бүрэн тасарсан болохыг Мобикомоос хариунаас мэдэв. Нарийн ширийнийг нь мэдэхгүй ч ямар ч байсан өчигдөр Мобикомд гэмтэл гарч хэсэг бүлэг хэрэглэгчдийн эрх ашиг хохирсон нь үнэн болж таарав. Баяр наадам дөхсөн, уулзаа болзоо тогтоох, баяр наадмын ажил хэрэг гээд олон асуудал тулгарсан үед нь үндэсний монополь оператор жинхэнэ чанараа таниуллаа. Хүсээгүй байхад өмд гутал, дотуур хувцас рекламдсан мессэж илгээж эсвэл Мобикомынхоо нэмэлт үйлчилгээг зай завсаргүйгээр мессэждэн танилцуулдаг тус корпораци ноцтой алдаа гаргачихаад юу ч болоогүй юм шиг өнгөрөх нь. Яагаад тэр нэмэлт үйлчилгээгээ сурталчилсан мессэж шигээ уучлалт биш юмаа гэхэд учир шатлгааны гаргалгаа хийсэн... Үргэлжлэлийг эндээс үзнэ үү
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )