СЭДЭВ I Өөрийгөө хордуулсан ч бусдыг үл хорлох сэтгэлтэй бай

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 07

Хотын соёл гэдэгт тухайн хотод оршин суух иргэдийн биеэ авч явах зан байдал мөн хамаардаг. Гэтэл бид суурин соёл иргэншилд шилжээд 100 жилийн нүүр үзсэн ч бүрэн соёлжиж чадсангүй ээ.

Хамгийн энгийн жишээ нь явган хүний зам дээр бусдын урд гарч явангаа тамхи татдаг тамхичид одоо ч хотын аль нэг буланд холхиж байна. Яарч явахдаа тамхиа татаад авна хэмээн бодовч олон нийтийн газар явж буй хүн бусдын эрх ашгийг бодох нь зүйн хэрэг. “Танай гэрт ороод татчихсан уу, хурдан алхаад яваач хохь чинь” гэж уцаарлангуй дуугарч хэрэлдэхийн оронд зориулалтын газар нь хогийн савныхаа дэргэд тамхиа татаж сурмаар байна. Үр хүүхэд бүү хэл ач, зээ нараа үзсэн байрын ахимаг насныхан гудамж талбайд ийм авир гаргах нь даанч яав даа гэмээр. Нас дагаж ухаан ирнэ гэдэг нь хүн бүрд хамаатай зүйл биш бололтой.

Таныг тамхиа баагиулаад явган явж байх зуурт салхин доор чинь жирэмсэн, нялх хүүхдээ тэвэрсэн, өндөр настай гээд түмэн шалтгаантай хүн алхаж байж мэднэ. Тэдний уушги, зүрхийг хордуулж амьсгалах агаараас нь хомслох богино ухаан соёлтой боловсон хүнд лав байхгүй биз. Архи, тамхи хэрэглэхийг хааж, боож хориглох нь аль ч цаг үед боломжгүй зүйл байсаар ирсэн.

Тэгвэл насанд хүрсэн иргэн та нэгэнт өөрийн хүслээр тамхи татаж байгаа бол бусдыг хордуулахгүйгээр өөрөө л тэр утаагаа уушиглаж байхыг хүсье.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(124.158.67.213) 2022 оны 10 сарын 07

Орцондоо тамхи татаад тэр утаа нь бусад айлын гэрт хуртэл ороод ирэх юм. Энэ их тамхидалт нялх хуухэд хусээгуй хумуусийг дам тамхидалтад ертуулж хордуулж байгааг хэрхэн зохицуулах вэ

0  |  0
Top