ТӨСӨВ & ТӨРИЙН ХЭМНЭЛТ:  ₮204.4 тэрбумын ЗАДАРГАА

2022 оны 10 сарын 08

Энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр УИХ-аас баталсан төсвийн тодотголын хүрээнд бодлогын гурван арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь Төрийн хэмнэлтийн бодлого юм.  Эрх баригчид хэмнэлтийн бодлогоо хууль болгон баталгаажуулснаар, төсөвт байгууллагын зарим зардал, арга хэмжээг бүрэн болон хэсэгчлэн зогсоох замаар энэ онд  39.1 тэрбум төгрөг хэмнэнэ гэж мэдэгдсэн. Хэмнэлтийн бодлого бодитой хэрэгжиж буй эсэх дээр шүүмжлэх талууд цөөнгүй байгаа.

 

Тэгвэл Засгийн газраас өргөн барьсан 2023 оны төсвийн төсөлд Төрийн хэмнэлтийг хэрэгжүүлэх хүрээнд 204.4 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ гэж тусгажээ.

Ирэх оны төсвийн төсөлд зарлагыг 20 их наяд 475 тэрбум 300 сая төгрөг байхаар тооцсоны 15 их наяд орчим нь урсгал зардал.  Үүний 15 хувь нь  төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал, 12 хувь нь бусад салбарын цалин хөлс нэмэгдэл, урамшууллын зардал байгаа юм.

 

2023 онд төрийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр:

 

  • Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг боломжит түвшинд хүртэл бууруулах;

 

  • Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа, зардалд тавих хяналтыг сайжруулах замаар төрийн бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх;

 

  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах,  өмнөх жилүүдэд эхлүүлсэн төсөл арга хэмжээг хугацаанд нь дуусгах;

 

  • Төрөөс хэрэгжүүлж байгаа мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг оновчтой, үр дүнтэй, үр ашигтай байдлаар өөрчлөн зохион байгуулж, Засгийн газрын дотоод хяналтын тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж төсвийн төсөлд дурджээ.

 

Дээрх зорилтуудын хүрээнд хэрэгжүүлэхээр тухайлан тусгасан асуудлуудыг харвал:

 

Хуульд зааснаас бусад салбарт дэд, орлогч даргатай холбоотой төсөв хянаж тусгахгүй. Төсвийн сахилга батыг чангатгах, төсөвт байгууллагын ажиллах хүч, хүний нөөцийг үр дүнтэй байлгах зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуульд дэд дарга, захирал, орлогч дарга, орлогч захиралтай байхыг хориглосон байгууллагуудын төсөвт тухайн албан тушаалтай холбоотой орон тоо, зардлыг тусгаагүй.

Төсөвт байгууллагыг хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллуулна. Бүх шатны төсөвт байгууллагын албан бичиг хөтлөлтийг цахим хэлбэрт шилжүүлэн, сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, Засгийн газрын шийдвэр гарснаас бусад баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөр, аялал зугаалга зэргийг зохион байгуулахгүй байх замаар холбогдох зардлыг хэмнэнэ.

Хууль тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал кино хийх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгалын зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй.

Дээрх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төсөвт байгууллагын цалин хөлс, байр ашиглалтын тогтмол зардлаас бусад тэвчиж болох урсгал зардлыг 50 хувиар, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний зардлыг 30 хувиар тус тус бууруулж 2023 онд 204.4 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ.

 

2023 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД:

 

Зардлын ангилал – Хэмнэлт

Хангамж, бараа материалын зардал – 14.8 тэрбум төгрөг

Норматив зардал – 31.2 тэрбум төгрөг

Эд хогшил, урсгал засварын зардал – 24.2 тэрбум төгрөг

Томилолт, зочны зардал – 7.2 тэрбум төгрөг

Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр,  хураамж – 73 тэрбум төгрөг

Бараа үйлчилгээний бусад зардал – 29.5 тэрбум төгрөг

Татаас 24.5 тэрбум төгрөг буюу нийтдээ 204.4 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн байна.

 

Дашрамд,  энэ 2022 онд  төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд хэмнэхээр тооцсон зардлын хэмжээг сануулъя:

 

Зардлын ангилал – Хэмнэлт

 

Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал – 3.2 тэрбум төгрөг 

Хангамж бараа материалын зардал – 4.1 тэрбум төгрөг 

Нормативт зардал – 3.1 тэрбум төгрөг 

Эд хогшил, урсгал засварын зардал – 2.3 тэрбум төгрөг 

Томилолт, зочны зардал – 0.9 тэрбум төгрөг 

Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр, хураамж – 13.6 тэрбум төгрөг 

Бараа үйлчилгээний зардал – 3.2 тэрбум төгрөг 

Татаас – 3.3 тэрбум төгрөг 

Засгийн газрын урсгал шилжүүлэг -3.1 тэрбум төгрөг 

Бусад ажил олгогчоос олгох бусад тэтгэмж, урамшуулал – 0.2 тэрбум төгрөг 

Төрөөс иргэдэд олгох тэтгэмж, урамшуулал – 1.6 тэрбум төгрөг 

Нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал – 0.3 тэрбум төгрөгийн зардлыг тус тус хэмнэж, нийтдээ 39.1 тэрбум төгрөг хэмнэнэ  гэж тооцсон.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol news (197.211.63.62) 2022 оны 10 сарын 13

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно\n[fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
Зочин(203.91.115.49) 2022 оны 10 сарын 09

Ичиж үхэцгээ та нар. Энэ хямралын үед манай бодит төсөв 12 трилион төгрөг байгаад алдагдалгүй балансалж байх ёстой. Үүнийг 8 трилионоор хэтрүүлж төсвийг хөөсрүүлээд бас болоогүй 1 трилион гаруй төгрөг хэмнэсэн үүний төрд оногдох нь 200 тэрбум гэж иргэдийг хуурч байна. Та нарын муу авилгачин луйварчид нэг талдаа хоосон хэвлэж тараасан 10 трилион төгрөг, нөгөө талдаа тендрээр далимдуулж өөрсдийн цавчаа, сонгуулийн хандиваа шингээх гэж л төсвийг хөөсрүүлж байгаа шүү дээ. Үр дүнд нь та нар сонгуульд ялж, инфляц тэнгэрт хадаж, та нарын бизнес л урагш явна. Харин иргэд ийн орлого тасарна.

1  |  0
Top