О.Чулуунбат чонын тал уу, манай тал уу

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 10


Парламентын тогоон дотор чимээгүй байж байгаад жинтэйхэн үг хэлчихдэг хүн бол яах аргагүй Монгол банкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат. Хэн нэгэнд тал засаж, хэт намчирхдаггүйгээрээ бусдаасаа ялгардаг гэж хэлж болно. Шулуун шударга зан нь заримдаа түүнийг эвгүй байдалд оруулдаг тал бий. Ардын намынхныг ар өврөөс хатгаад суулгахгүй ядаж байхад “Намын дарга эзэмшдэг өмч хөрөнгөө ямар замаар олж авсанаа ард түмэндээ ил тод зарлах хэрэгтэй ” хэмээн ярилцлага өгч даарин дээр давс цацаж байсан удаатай. Үүнээс үүдэн намын нөхөд нь “Энэ Чулуунбат чонын тал уу манай тал уу” хэмээн халагласан гэдэг. Сонгуулийн пиар одооноос эхлэж байгааг ойлгож байгаа хэдий ч намын дарга руугаа бөмбөг шиддэг нь ямар учиртай юм бол доо.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top