Өнөөдөр Хүй долоон худагт хязаалан насны морьд уралдлаа. Уг уралдааныг үзсэн наадамчин олон энэ жилийн наадам өнгөтэй сайхан эхэлж байна хэмээн ам сайтай байна. Хязаалан насны морьдын түрүү магнайд Увс аймгийн Зүүн говь сумын уяач Б.Далайгийн халтар үрээ тод магнай торгон жолоогоо өргүүлэхээр боллоо. Энэхүү хурдан буянг Г.Чүлтэмсүрэн хэмээх 10 настай эрэгтэй хүүхэд унаж хурдлуулсан юм. Халтар үрээтэй зуузай залган Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул Д.Одгэрэлийн хүрэн үрээ аман хүзүүдлээ. Ховд аймгийн Дарви сумын уугуул Монгол Улсын манлай уяач Б.Мөнхтөрийн хээр буурал үрээ, Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач С.Ганболдын хонгор үрээ, Төв аймгийн Баянцагаан сумын уяач М.Энхсайхны цавьдар үрээ хурдалж уясан эзэн хурсан олныг цэнгүүллээ. Уралдааны замд нэг хүүхэд мориноосоо унасан ч гэмтэж бэртээгүй байна.
Б.Алт
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )