Жороо морь ядуу анчныг малжуулсан гэдэг

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 10

Монголын баруун хязгаар буюу Цэнгэл, Улаанхус сумын нутагт 1912 оны үед Найман омогтон Тауданбек гэгч амьдарч байсан. Бүгдээрээ ан хийж, ангийн арьсыг хонь малаар сольж наймаа хийж амьдардаг ядуу хүн байжээ. Түүний Кыран /анч бүргэд/-ыг одоогийн Хятад улсын Цын-Зань мужийн нэгэн ноён жороо мориор худалдан авчээ. Уул жороо морь нь их том биетэй чацархаг, номхон морь байж. Түүний зөвхөн жороо явдлаар нь зугтсан чоныг гүйцэн ташуураар цохиж алсан удаатай. Ийнхүү зартай жороо морийг нутгийн баячууд худалдаж авахаар өрсөлдөхөд Бугат сумын баян дөрвөд ястан Дундурах гэгч 100 хонь, хоёр азарга адуу, тугалтай 10 үнээ, 5 атан тэмээгээр худалдан авч ядуу Тауданбекийг малжуулан баяжуулсан гэдэг.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top