Өчигдөр Олон улсын ядуурлыг бууруулах өдөр тохиолоо. Францын нийслэл Парис хотын Хүний эрхийг тунхаглаж байсан Трокадеро талбайд 1987 оны аравдугаар сарын 17-нд 100 мянга гаруй хүн цугларч хүчирхийлэл, хэт ядуурал, өлсгөлөнгөөс амь үрэгдэгсдийг дурсан, хүндэтгэл илэрхийлснээр ядуурлын эсрэг хөдөлгөөнийг анх санаачилжээ.
Харин манай улсын хувьд хоёр жил тутамд ядуурлын түвшинг тодорхойлох судалгаа хийдэг бөгөөд 2020 оны судалгаагаар ядуурлын түвшин 27.8 хувь гэж гарсан байна. Харин энэ жилийн тухайд ядуурлын түвшин бараг хоёр дахин нэмэгдэж 50 хувь рүү дөхсөн гэдэг албан бус яриа бий. Ямар сайндаа “Улны айл” гэсэн алдарт үгийнхээ төлөө уучлалт гуйхдаа ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэл манай улсын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байгаа тухай хэлж байлаа.
Нэг ёсондоо дэлхий дахинд тэртээ 1987 оноос ядуурлын эсрэг тэмцэж ирсэн бол манай улсын хувьд жилээс жилд ядуурлын тоо хэмжээ нэмэгдсээр ирэв. Хэдийгээр хүмүүсийн амьдралын орчин сайжирч, орлого нэмэгдсэн мэт харагдаж байгаа ч олдог орлого нь цаас болон хувирч байгааг хүмүүс хэлдэг Монголбанкнаас хийсэн мэдэгдэлд 2008 онд 20 мянган төгрөг гарч байсан үеийн ханштай харьцуулахад одоогийн 20 мянган төгрөгийн бодит худалдан авалт нь 5960 төгрөг болсон гэдгийг хэлсэн. Нэг ёсондоо олдог орлого нь нэмэгдсэн мэт боловч худалдан авах чадвар нь дөрөв дахин буурсан гэсэн үг. Дээрээс нь цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн ажилгүй иргэдийн тоо олширч, хаалгаа барих компаниудын нэмэгдлээ. Тэгэхээр Олон улсын ядуурлын эсрэг тэмцэх өдрөөр ч гэсэн манай улсын ядуурлын түвшин нэмэгдсээр л байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )