Хүй долоон худагт Мал эмнэлэг үржлийн газраас 40 гаруй эмч ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 10

 Хүй долоон худагт хурдан морьдын дунд адууны ханиад гарахаас сэрэмжлэх, мөн гарсан тохиолдолд уралдуулахгүй байх, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шинжилгээ, эмчилгээ хийхээр Мал эмнэлэг үржлийн газраас 40 гаруй эмч  ажиллаж байна.

Мөн 200 гаруй аж ахуй нэгж худалдаа үйлчилгээ эрхэлж байгаагаас 155 нь хуушуурын гэр байна. Хүй долоон худагт СХД-ийн Онцгой байдлын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ, Аврах гал унтраах 26-р анги 15 хүний бүрэлдэхүүнтэй, БГД-ийн Онцгой байдлын хэлтэс найман хүний бүрэлдэхүүнтэй галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаагаас гадна Мэргэжлийн хяналтынхан, хэв журам сахиулах цагдаа нар болон замын цагдаа нар ажиллаж байна.

Үнэ хөлсний тухайд хуушуур 500 төгрөг, айраг литр нь 2500-3000 төгрөгийн үнэтэй байна.

Ийнхүү олон сайхан тэгш ой давхацсан наадмын ажиллагаа Хүй долоон худагт эхэлж, наадамчин олон хурдан морьдынхоо шанадас юуг сорихоор басхүү үзэн баясахаар зорьж эхэллээ. Хүй долоон худагт ч нар хур тэгширсэн байгаль дэлхий өнгө юугаа сэргээсэн сайхан зун болж байна.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top