Дахин ашиглах боломжтой үнс хог хаягдлын 49%-ийг эзэлж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 22

Улаанбаатар хот нь дэлхийн олон хот, нийслэл дундаас хамгийн хүйтэн цаг ууртай хотуудын нэг бөгөөд одоог хүртэл нүүрсийг эрчим хүчний эх үүсвэр болгон ихээр ашиглаж байна. Үүнтэй холбогдуулан Дулааны цахилгаан станц, сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс шалтгаалан үүсэх агаар бохирдуулагч бодис болон ашигласны дараа үүсэж буй хаягдал үнс нь Нийслэлийн байгаль орчинд тулгамдаад буй асуудлуудын нэг юм.

Иймд “Цаг уурын өөрчлөлтийн эсрэг эрчим хүчний хэрэглээ, ашиглалтын чадавхыг бэхжүүлэх” сэдвийн хүрээнд 2022.10.20-нд семинар зохион байгууллаа. Тус семинарыг Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Ашигт малтмал газрын тосны газар, Таван толгой түлш ХХК зэрэг байгууллагууд болон БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, KOTRA, КОМИР Монгол, К-Petro зэрэг “Ногоон шилжилтийн төлөөх” Монгол-Солонгосын хамтарсан ажлын хэсгийн байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.


 

НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙН САНХҮҮЖИЛТЭД 9.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ОЛГОЖЭЭ

 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар нь 2019 оноос одоог хүртэл нийслэлийн гэр хорооллын 200 мянган айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангаж ажиллах үйл ажиллагааг зохион байгуулан бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлэн ажилладаг билээ. Энэхүү семинарт Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас “Өвөлжилтийн бэлтгэл хангах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай” илтгэл хэлэлцүүллээ.

Тодруулбал, сайжруулсан түлшний нөөцлөлт, тээвэрлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, борлуулалт, нөөцлөлтийн үйл ажиллагааг шинэчлэх, гарах үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцсэн юм. 2020 онд 95 мянган тонн, 2021 онд 60224 тонн түлш нөөцөлж байсан бол энэ онд 120 мянган тонн түлшийг 59 агуулахад нөөцөлсөн байна. Сайжруулсан шахмал түлшний чанар алдагдахаас сэргийлэх чиглэлээр энэ оны II улиралд түрээсийн агуулахад нөөцөлсөн 40 мянган тонн түлшийг борлуулалтын цэг рүү хуваарилах, үйлдвэрээс гарсан түлшийг суларсан агуулах руу тээвэрлэж чийгшлийг багасгажээ. Сайжруулсан түлшний тээвэрлэлтийн ажлыг үйлдвэр, агуулах, борлуулалтын цэг гэсэн гурвалсан схемээр тээврийн компаниар гүйцэтгүүлэн ажиллаж байгаа аж. Энэ онд тээврийн санхүүжилтэд 9.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Одоогийн байдлаар есөн дүүрэгт гэр хорооллын өрхийн тоо 203.683, сайжруулсан түлшний цэг 470 байна.

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙГ АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД ОРУУЛАВ

 

Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг хамруулж, сайжруулсан түлш хэрэглэх саналыг өнгөрсөн хавар гаргаж байв. Учир нь Налайх дүүргийн 1 дүгээр хороонд хийсэн агаарын чанарыг тодорхойлох хэмжилтээр PM 2.5 тоосонцор агаарын чанарын хүлцэх хэмжээнээс 8.2 дахин их гарчээ. Мөн дүүргийн ЗДТГ, иргэдээс 2019 оноос хойш агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах саналыг удаа дараа гаргажээ. Иймд Налайх дүүргийн 7226 өрхийг энэ бүсэд хамруулж, сайжруулсан шахмал түлшээр хангахыг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, 21678 тонн сайжруулсан түлш хэрэглэх тооцоо гарсан байдаг. Ийнхүү налайх дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд оруулсан байна.

Энэ оны зургаадугаар сарын байдлаар түлшний карт нийт 301 мянган карт байгаагаас идэвхтэй 199011, хаясан 86989, устгасан 15 мянган карт байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хэлтсийн дарга Г.Даваажаргал “Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нэг-өрх, нэг-карт” зарчмынхаа хүрээнд хэрэгжиж байгаа эсэхийг судлан, гэр хорооллын өрхийн тоо судалгааг мэдээллийн зөрчил давхардлыг арилгах түлшний хэрэглээ, захиалгын бүртгэлийн тогтолцоог илүү боловсронгуй болгохоор Төрийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэхээр ажлын хэсэг байгуулна. Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан зөрчил 2019 оныг 2020 онтой харьцуулахад 89 хувиар өссөн, 2020 оныг 2021 онтой харьцуулахад 90 хувиар буурсан байна. Харин сайжруулсан шахмал түлш гаргахыг завдсан зөрчил 2019 онд гарч байгаагүй, 2020 оныг 2021 онтой харьцуулахад 93 хувиар өссөн. Агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс оруулах, сайжруулсан түлшийг бүсээс гаргах зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх хариуцлагын хэмжээний талаар сурталчлан таниулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулах шаардлагатай” талаар хэллээ.

 

НҮҮРСНИЙ ҮНС НЬ ХАГАС БОЛОВСРУУЛСАН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ТҮҮХИЙ ЭД

 

Үргэлжлүүлэн ШУТИС-ийн Архитектурын сургуулийн доктор, профессор Д.Сүнжидмаа “ДЦС-ын болон ахуйн хэрэглээний сайжруулсан шахмал түлшний үнсний онцлог, тэдгээрийг дахин ашиглах арга технологиуд” гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

ДЦС-3 нь жилд 5.1 сая тонн нүүрс түлж, 700 орчим мянган тонн үнс хаягддаг байна. Асгасан үнс салхитай өдөр агаарт дэгдэж агаарын чанарыг дордуулдаг аж. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн Д.Сүнжидмаа хэллээ. Тэрбээр “Улаанбаатар хотын хог хаягдлын 49 хувийг үнс эзэлж байна. Үнс бол хог хаягдал биш юм. Нүүрсний үнс нь хагас боловсруулсан барилгын материалын түүхий эд юм. Бусад түүхий эдээс ямар онцлогтой вэ гэвэл маш нарийн ширхэгтэй. Цемент хийхийн тулд байгалийн чулууг нунтаг болгохын тулд маш өндөр градуст нунтаглаж гаргаж авдаг. Харин үнсийг шууд ашиглах боломжтой. Мэдээж бусад орц материалтай хольж ашиглана. Тоосго, бетон, зам талбай, явган хүний замд хэрэглэж болно.

Ийм бэлэн сайхан барилгын материалыг ашиглах шаардлагатай байна. Яагаад ашиглах шаардлагатай вэ гэвэл байгаль, агаарын бохирдолд сөргөөр нөлөөлж буй нэг том хүчин зүйл үнс болжээ. ДЦС-ын үнс агаарт маш ихээр дэгддэг. Улаанбаатар хотын агаарын бохирдлын нарийн тоосжилттой хэсэг стандартаас давсан байна. Үнс гэдэг бол цементээс хоёр дахин нарийн нунтаг ширхэгтэй байдаг. Цементийг агаарт цацаад амьсгалахад ямар байх билээ дээ. Гэтэл бид үнсний агаарт дэгдсэн тоосыг өдөр бүр амьсгалж байна шүү дээ. Дээр үед үнс, ахуйн хог хаягдлыг ангилж хаядаг поошиг байдаг байсан. Харин одоо үнсээ хогтойгоо холиод хаяж байна. Үнсээ дахин ашиглахын тулд бүрэн шатаах хэрэгтэй. Нүүрсний үнсэнд хаягдаж буй том том хэсгийг судлаад үзэхэд 60 хувь нь нүүрс байгаа юм. Энэ нь мөнгөө хог руу хаяж буйгаас ялгаагүй. Иргэд үнсээ ашиглаад хашаан дотроо явган хүний зам, бордоо хийж болно” гэсэн юм.

Семинар зохион байгуулагчийн нэг болох КОМИР Монгол нь “Энэ удаагийн семинараар дамжуулан Монгол Улсад тулгамдаж буй асуудлуудын тухай илүү сайн ойлголттой болж, агаарын чанарыг сайжруулах, хаягдлын менежментийн бодит төсөл санаачлан хэрэгжүүлэх болно” гэж хэллээ.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.179.145) 2022 оны 10 сарын 22

house manach bandi TIS angiah oyuan ohid huurahad amini hosue mashin gej ailin gert abj irele huurdah abial. nogdoh ulam damjirla suudle itged hurim hile getel asrahin hosue manachtai suudag bailaa.

0  |  0
zochin(66.181.179.145) 2022 оны 10 сарын 22

TIS oyutan angid abajan baabartai bolj hardah geel hunes house bas 570 tureselsen bailaa. nogdoh huramch bajanda itged hurim hidgei daa gej angihan ohid doog tohuu higel ineelee.inejigal gedes tataj unaal sehend orj uheh shahlaa.

0  |  0
zochin(66.181.179.145) 2022 оны 10 сарын 22

nogoo TIS boldko bajan bolj ahragdah geel bas hosue lexus 570 hunes tsgar turselj unaal.hadma boloh bayarma gert abj ireel gaihulj ogloo.getel y bolob.bayarma nogodoh itgesen abila. unen medel booj uhtele uurlaad.

0  |  0
zochin(66.181.179.145) 2022 оны 10 сарын 22

TIS enhcimeg bajan bolj haragdah geel hosue turseljee. bas dere lexus turesel undag genuu.

0  |  0
zochin(66.181.179.145) 2022 оны 10 сарын 22

enhchimeg hruim hij naizlahin tuld hudla bajan bolj haragdh gej hosue lexus turselj albsan baila. bas range rover turselj unaal tv shouga hiigel. humuus bajan ahrdah gej bas neg dahial hosue tureseldeg bilee.

0  |  0
zochin(66.181.179.145) 2022 оны 10 сарын 22

bas nge nogoo reekt bold bi huuge bajan ailin yum shige baiji gej ehdlegin muu umhi TIS yanahn huuhen huilrujila. mini huug yag bajan gej bodno. bi nogoo orgil hothon bair house turesel ogool. gerte abj irlee yasn tom house geel een hosue turesinh medehgui shdee.

0  |  0
zochin(66.181.179.145) 2022 оны 10 сарын 22

zagdaa reekt osgogchor shono daramtald untuklagui. een reekt zagda capiatl bank hubid aabjigan geel bank teler eronhi manager hurtel haragal zuhel daramtald.

0  |  0
zochin(66.181.179.145) 2022 оны 10 сарын 22

nogoo osgogchoni reeket zzgdaa .bi oorigo gindand dahij hij maagdgui geel humuusd bi abhai genrel ahdam hamatan gej yarjilaa genee.

0  |  0
Top