Г.Мөнхбаярыг УИХ-ын гишүүд батлан даалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 10

“Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс хоригдоод 17 хоног болжээ. Тэднийг суллуулахаар тус холбооны гишүүд болон хоригдож байгаа хүмүүсийн ар гэрийнхэн шаардаж байгаа ч үр дүнд хүрээгүй.  Гэтэл Г.Дашдэмбэрэл, Г.Болдбаатар, Ц.Энхбаяр нар бие нь муудсаны улмаас Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэх болсон.
Харин Ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон, Г.Төмөрбаатар, М.Баатархуяг нар бусдын эд хөрөнгө рүү гал нээсэн гэх үндэслэлээр цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа.
Өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Г.Одхүү нар дээрх хүмүүсийг  батлан дааж суллуулах тохироог холбогдох албан тушаалтануудтай хийж гарын үсэг зуржээ. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Г.Одхүү нар нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг санаачлагч гишүүдийн нэг юм.
Г.Мөнхбаяр нар нь 2010 оны 9 дүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж буй “Пураам” ХХК-ны уурхайн техник хэрэгсэл рүү нийт 22 удаа. Мөн “Сентерра гоулд” компанийн техник хэрэгсэл рүү гурван удаа буудаж байсан хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй. Гэтэл үүн дээр нэмж Өвөрхангай аймгийн Уянга суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Гурван тамга” компанийн техник хэрэгсэл рүү дахин буудсан нь хууль хяналтын байгууллагад саатуулагдах үндэслэл болж эрүүгийн хуулийн 153,2 заасны дагуу хэрэг үүсгэсэн. Эдгээр хүмүүс өнөөдөр батлан далтад гарах болсон бөгөөд хэрэг шийдэгдтэл улсын хил давалгүй цаг тухайд нь байцаалт өгөх болжээ. Мөн төрийн ордны зүг нум сумаар таван удаа харвасан үйлдэлд нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс эрүү үүсгэн шалгаж байгаа юм.

Б.Алт
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top