Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шинжлэх ухааны академийн  ээлжит Их чуулганы тогтоолыг үндэслэн зарлиг гаргаж, Шинжлэх ухааны академийн  ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр  зарим эрдэмтдэд “Академич” хэргэм өнөөдөр хүртээлээ. Ерөнхийлөгч үндэсний их баяр наадмын өмнө ийнхүү геоинформатикч, радиофизикч, доктор Дамдинсүрэнгийн Амарсайхан, хүний их эмч, дархлаа судлаач,   доктор Баатарын Баярт, уламжлалт анагаахын хүний их эмч, доктор Шаравын Болд, барилгын инженер, геотехникч, доктор Далайн Дашжамц, эдийн засагч, доктор Сүхрагчаагийн Нямзагд, уулын инженер, эдийн засагч, доктор Пунсалмаагийн Очирбат,   биотехнологич, доктор Цэндсүрэнгийн Оюунсүрэн, химич, доктор Барнасангийн Пүрэвсүрэн, цахилгааны инженер, доктор Дарийн Содномдорж, физикч, доктор Равдандоржийн Тогоо, математикч, доктор Содномхорлоогийн Төмөрбат, химич,  доктор Жадамбын Тэмүүжин, хэл судлаач, доктор Бэгзийн Чулуундорж, Физикч, доктор Содномын Энхбат нарт академичийн тэмдэг, үнэмлэхийг гардуулан баяр хүргэв.

ШУА-ийн шинэ гишүүн эрдэмтдийн 8 нь их дээд сургууль болон бусад байгууллагаас, 6 нь Шинжлэх ухааны академийн харъяа хүрээлэн, төвүүдээс сонгогджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top