Л.Болд “дуу дагуулж унгав”

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 10

Өнөөдөр жанжин Сүхбаатарын талбайд Монгол цэргийн сүр хүчийг үзүүлсэн сүрт парад боллоо. Уг парадын эхэнд Батлан хамгаалах яамны сайд Л.Болд задгай машинтай гарч ирж цэргийн рапорт авч ёслов. Парад зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газар, дотоодын цэрэг, НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд оролцсон дайчдын сүрт жагсаалаар үргэлжилж хурсан олон алга нижигнүүлэн байв. Харин үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр салбарын сайд Л.Болд үгнийхээ төгсгөлд хэл нь халтирч Монгол Улс манаран бадраг гээд ямар ч контролгүй юм ярив. Харин тэрээр хэл нь халтирснаа мэдрэх төдийд зогтуссан боловч алдаагаа зассангүй. Ёстой нөгөө "дуу дагуулж унгав" гэдэг шиг юм болов. Уг нь төрийн хар хүний үг бүхэн ардаа үр нөлөө дагуулсан байдаг. Эрхэм сайдын хэлснээр бол манарсан хэрнээ бадрах юм гэнэ.

Б.Алт

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top