Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанаар эхэлсэн. Шүдлэн насны морьдын уралдаанд бүртгүүлсэн 318 үрээнээс гарааны зурхай руу 271 нь эргэснээс Ховд аймгийн Мөнх-хайрхан сумын уугуул Ш.Адьшаагийн хонгор үрээ түрүүллээ.Түрүү ажнайг Монгол Улсын Алдарт уяач Б.Отгоннасан уяж, уяа сойлгыг нь тааруулжээ. Харин Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Ц.Болдын шарга үрээ аман хүзүүдэв. Айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Лувсанбалдангийн зээрд, айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Д.Баяраагийн зээрд, айргийн тавд Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Даваадоржийн хар үрээ тус тус хурдаллаа.
Б.Отгон
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )